Завхан аймгийн Асгат сумын Аргалант БАХ "Хадлан бэлтгэх" төсөл хэрэгжүүллээ. Төслийн зорило нь алсагдсан нутгийн малчдад чанартай, үнэ хямд хүчит тэжээл нийлүүлж, цаашид тогтвортой тариалж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, БАХ-ийн гишүүдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх байв.
ДэлгэрэнгүйӨвөрхангай аймгийн Бат-Өлзий СБАХ царгас тариалж, малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлж, малчдад үйлчлэх төсөл хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд 3 га газрыг хашиж, царгас, ногоон тэжээл тариалж, 6тн царгас, 9тн овъёс, нийт 15 тн тэжээл хураан авч малчдад борлуулсан байна.
ДэлгэрэнгүйӨвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан болон Уянга сумдад малын тэжээл үйлдвэрлэж, тэжээлийн нөөц нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд халгай, лууль, овъёсыг ногоон үед нь хураан авч шахмал тэжээл хийв
ДэлгэрэнгүйУвс аймгийн Улаангом сумын 2-р багийн Даваан улиастайн аманд нүүдлийн зам дагуу малчид түр хоноглож өнгөрөх түр штабын байр барих төсөл хэрэгжүүллээ.
ДэлгэрэнгүйМонгол малын гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүнээс ялгарах шинж чанарыг баталгаажуулах, зах зээлийн шинэ боломжуудыг нээх зорилгоор “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд нэвтрүүлэхээр боллоо
ДэлгэрэнгүйЭнэ удаагийн ээлжит сургалтыг Европын холбооны StepEcoLab төслийн хүрээнд зохион байгууллаа. МБАНХ тус төслийг 4 дэх жилдээ Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
ДэлгэрэнгүйУвс аймгийн Сагил суманд "Бэлчээрийг мэрэгчдээс хамгаалах" чиглэлээр төсөл хэрэгжүүлж, Боршоо БАХ ын Дэнзэнгийн хөдөө, Хар үзүүрийн хөдөө Боршоон гол орчмын бэлчээрт нийт 30 шон, Баянзүрх БАХ ын Худгийн ам, Ажын хоол орчмын бэлчээрт нийт 30 шон, Үүрэг нуур БАХ ын Мухар орчмын бэлчээрт нийт 20 шон бэлтгэсэн байна.
ДэлгэрэнгүйУвс аймгийн Өмнөговь сумын "Арвин сан" бэлчээр ашиглалтын хэсэгт мал ариутгах, тарилга туулга хийх чулуун хашаа байгуулах төсөл хэрэгжүүллээ.
ДэлгэрэнгүйУвс аймгийн Наранбулаг СБАХ Улаан үзүүр багт "Худаг засварлах" төсөл хэрэгжүүллээ. Тухайн багийн төвд байх гар ажиллагаатай худгийг 15 жилийн өмнө модоор шаталсан бөгөөд усны ундарга багассан тул засварлах шаардлагатай болсон.
ДэлгэрэнгүйСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын СБАХ 7-р багт байх Дэлийн булгийн эхийг малын хөлөөр дарагдах, бохирдохоос сэргийлэх зорилгоор хашиж хамгаалах, хашаа хайс хийлгэх, хурсан элсийг зөөж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.
ДэлгэрэнгүйNFPUG organized the 3rd Mongolian National Rangeland Forum. Yesterday / August 11, 2019 / in Khovd, Khovd aimag, the center of the Western region, under the motto "Responsible nomads for green development." The forum was co-organized by the Ministry of Food and Agriculture, Khovd Aimag Citizens' Representative Khural, Khovd Aimag Governor's Office, Mongolian national federation of pasture user groups, Swiss Agency for Development and Cooperation's Green-Gold Animal Health Project, and Khovd Aimag Pastureland Users Association.
ДэлгэрэнгүйШвейцарын хөгжлийн агентлаг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хамтран хэрэгжүүлсэн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төслийн үр дүнг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа боллоо.
ДэлгэрэнгүйСэлэнгэ аймгийн Сант сумын СБАХ, Ивэн /1 баг/- ийн Дөш хайрхан БАХын малчин Л.Бямбацэцэг Мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлж малжих, хүн ам төвлөрсөн хот суурин газар болон сум орон нутагтаа сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хөдөөд ажлын байр нэмэгдүүлж өрхийн орлого дээшлүүлэх зорилгоор "Сүүн цацал" төслийг хэрэгжүүлсэн байна.
ДэлгэрэнгүйСэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2-р багийн малчин А.Мөнхтуяа "Цагаан идээ" төслийг хэрэгжүүлэн цагаан идээ боловсруулж, борлуулан, өрхийн орлогоо нэмэгдүүлжээ. Сүүг уламжлалт аргаар боловсруулж, ааруул, цагаан идээ бэлтгэж, Дархан хотын зах зээлд борлуулан олсон орлогоор малын өвс тэжээлийн нөөцөө бэлтгэсэн байна.
Дэлгэрэнгүй


















