Сургалтаар дамжуулан малчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна орон нутгийн хамтын байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, малчдын оролцоо, хамтын шийдвэр гаргалтыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байна.
ДэлгэрэнгүйХамтын ажиллагааны хүрээнд малчдыг зохион байгуулалтад оруулах, бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, чанартай түүхий эд бэлтгэх технологи, стандарт нэвтрүүлэх, малчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон талт ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
ДэлгэрэнгүйМалчдад сарлаг, торомыг зовоохгүйгээр, тавлаг байдлыг ханган стандартын дагуу самнах арга технологи, түүхий эдийн чанарын ангилан ялгалт хийх, үнэ цэнийг нэмэгдүүлэх, сав баглаа боодол, хадгалалт, тээвэрлэлтийг стандартын шаардлагад нийцүүлэн хийх талаар онол, практик хосолсон мэдлэг олгож байна.
ДэлгэрэнгүйСанамж бичигт Монголын мал зүйч, үржүүлэгчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Г.Дээшин, Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нар гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил (IYRP2026), НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар Бага хурал (COP17)-ын хүрээнд энэ оны 6-р сард Монгол улсад "Олон улсын бодлогын хэлэлцүүлэг" зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах зорилгоор Улаанбаатар хот болон Төв аймгийн Борнуур суманд ажиллаа.
ДэлгэрэнгүйЭнэ жилийг олон улсын хэмжээнд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” болгон тэмдэглэж байна. Өнөөдөр Чингис хаан үндэсний музейд Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
ДэлгэрэнгүйУулзалтад Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг оролцсон ба аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, малчдын бэлчээр ашиглагчдын хэсгүүдийг чадавхийг бэхжүүлэх, бэлчээр ашиглах урт хугацааны гэрээ байгуулах, гэрээний бүртгэлийн асуудлыг сайжруулах, шинэ хуулийн орчинд нийцүүлэх, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн дэмжлэгийг мэргэжлийн холбоодод чиглүүлэх зэрэг асуудлаар саналаа илэрхийллээ.
Дэлгэрэнгүй"Тэсийн голын нүүдэлчид" киноны хэсгээс оруулсан Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн нээлтийн энэхүү видеог НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар санал нэгтэйгээр батлагдсан Бэлчээрийн газар нутаг, мал аж ахуйн олон улсын жил (IYRP) 2026 санаачилгыг дэмжих зорилгоор хийсэн.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хүн амын амжиргаанд чухал үүрэг гүйцэтгэж буй мал аж ахуй, түүнийг эрхлэгчдийн үүрэг, хувь нэмрийг дэлхий нийтэд сурталчлах, үнэлэмжийг өсгөх, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн үр ашгийг хүртэхэд бэлчээрийн хувь нэмрийг таниулах, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд тухайн жилийн (2026) ач холбогдол оршиж байна.
ДэлгэрэнгүйМБАНХ-оос 2024 оны 6 дугаар сарын 05 нд УИХ-ын чуулганаар батлагдсан “Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль”-ийг малчдад танилцуулж, хуулийн хэрэгжилтийг ажил хэрэг болоход анхаарч ажиллаж байна. Тус хууль нь малчдын хамтын үүсгэл санаачилгын байгууллага болох Малчин өрхийн анхдагч холбооны эрх зүйн байдлын талаар зохицуулсан бөгөөд зэргэлдээ нутагладаг буюу нэг нутаг усны, дундын бэлчээрээ хамтран ашигладаг, газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 10-оос доошгүй малчин өрх нийлж, энэ холбоог байгуулахаар тусгасан билээ. Холбооны зохион байгуулалтад орсноор малчид өөрийн бэлчээрээ урт удаан хугацаанд ашиглах эрхтэй болох зэрэг олон боломж нээгдэх давуу талтай болох юм.
ДэлгэрэнгүйПИН нь цаг хугацааны явцад өргөжиж, жижиг иргэний нийгмийн байгууллагаас олон улсын ТББ болон хөгжсөн. Иргэний нийгэм одоо платформ нь энэхүү түүхэн замналын туршлага, сургамжид үндэслэн CSN-ийн гишүүдэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна. ПИН-ийн ажилтнууд хүмүүнлэгийн байгууллагыг удирдан чиглүүлэх практик туршлага, техникийн зөвлөгөө болон гол бодлогууд, журмуудад зориулсан загваруудыг англи болон дөрвөн улсын хэл дээр бэлтгэн гишүүддээ санал болгож байна.
ДэлгэрэнгүйДаян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн долоо дахь удаагийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” (Дорнод хээрийн төсөл)-ийн үр дүнтэй танилцах семинар, аялалд олон улсын 20 гаруй төлөөлөгч оролцлоо.
ДэлгэрэнгүйМонголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь гишүүдийнхээ дуу хоолойг дэлхий дахинд хүргэх зорилгоор олон улсын олон нийтийн байгууллагуудад нэгдэн гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
ДэлгэрэнгүйОлон улсын газрын эвсэл (International Land Coalition буюу ОУГЭ)-ийн захирал Марси Вигода, Азийн бүс хариуцсан зохицуулагч Ану Верна болон ОУГЭ-ийн Глобал бэлчээрийн зохицуулагч Наташа Мару нар 2025 оны 8-р сарын 13-22-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.
ДэлгэрэнгүйСарлагын хөөврийг самнаж бэлтгэх арга технологийг аймагтаа нэвтрүүлснээр малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлсэн байна.
Дэлгэрэнгүй


















