card

Малын тавлаг байдал

МАЛЫН ТАВЛАГ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР 2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх талаар:

Аймаг, орон нутгаас авсан мэдээгээр 2019 онд малчдын түвшинд 1 сая 300 мянган тн өвс бэлтгэхээс 1 сая 236 мянган тн, 10.3 мянган тн сүрэл бэлтгэхээс 10.0 мянган тн, 124.1 мянган тн ногоон тэжээл бэлтгэхээс 124.1 мянган тн, 90.1 мянган тн гар тэжээл бэлтгэхээс 65.0 мянган тн, 16.7 мянган тн дарш бэлтгэхээс 16.1 мянган тн, 117.3 мянган тн давс, хужир бэлтгэхээс 105.8 мянган тонныг бэлтгэж шаардагдах өвс, тэжээлийн 91.2 хувийг бэлтгэсэн.

Энэ онд бэлтгэсэн өвс, тэжээлийг өмнөх оны дүнтэй харьцуулахад тэжээлийн нэгжид шилжүүлснээр 28.0 мянган тн буюу 3.4 хувиар их байна.  Төрлөөр нь авч үзвэл өвс 6.3 хувиар, дарш 40.7 хувиар, ногоон тэжээл 10.8 хувиар, үйлдвэрийн тэжээл 6.8 хувиар тус тус илүү бэлтгэжээ. Булган, Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ аймгууд бэлтгэвэл зохих өвсийг 4-10 хувиар илүү бэлтгэсэн байна

Аймаг, нийслэл, сум дүүргийн түвшинд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн  аюулгүйн нөөцөд 30.8 мянган тн өвс, 12.1 мянган тн тэжээл бэлтгэхээс 23.4 мянган тн өвс, 6.6 мянган тн тэжээл бэлтгэсэн нь 70.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тэжээлийн ургамал тариалалт 45.7 мянган га-д  хүрч,  нийт хурааж авсан ургацын хэмжээ 124.1 мянган тн болж өссөн дүнтэй байна. Үр тарианы хураалтаас 40.0 мянга орчим тонн улаан буудай тэжээл рүү шилжих урьдчилсан төлөвтэй байна. Энэ жилийн хураан авсан улаанбуудайн дүнгээс үзэхэд гурилын үйлдвэрүүдээс 100.0 мянган тн үйлдвэрийн тэжээл үйлдвэрлэгдэхээр байна.  Эндээс үзэхэд малын тэжээлийн хангамж  хангалттай байх төлөвтэй байна.

2019 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Баяндэлгэр, Эрдэнэцагаан , Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Архангай аймгийн Хайрхан суманд шинээр өвс, тэжээлийн агуулах, саравч барих ажлыг зохион байгуулснаар аюулгүйн нөөцийн  өвс, тэжээлийг хадгалалт,  хамгаалалт  сайжирсан.


Бусад арга хэмжээ:

Малчин өрх бүр өвөлжөө, хаваржаан дахь малын хашаа, хороо, саравч, худаг, уст цэгээ сэргээн засварлах, шинэ худаг барьж байгуулах, бэлчээрийн ургамал хамгааллын ажилд  дэмжлэг үзүүлж ажилласан.

Энэ онд улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 57, гадаадын төсөл, хөтөлбөрийн 1.2 тэрбум төгрөгөөр 60, орон нутгийн төсвийн 4.1 тэрбум төгрөгөөр 297 инженерийн хийцтэй худаг буюу  бүгд  414, харин малчид, иргэд өөрсдийн хөрөнгө оруулалтаар өвөлжөө, хаваржаандаа 219 гар худгийг тус тус барьж байгуулжээ.  

Эдгээр  худгаас  840.0 мянган га бэлчээр дэх 2.2 мянган малчин өрхийн 1.5 сая  малыг усаар тогтвортой хангах боломж бүрдсэн байна.

Харин малчид 1493 богийн 2322 хашаа, саравч шинээр барьж, улсын хэмжээнд бодын 82.4 мянган хашаа, богийн 150.0 мянган хашаатай болсон нь малчид өвөл, хаврыг өнтэй давах нөхцлөө бүрдүүлж байна

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах, шалгах дүгнэх зааврын дагуу малын тарга хүчний үзлэг, өвс, тэжээл татан авалт, хашаа, саравч засаж тохижуулах, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх, хоол хүнс, дулаан хувцасны хангалт, түлээ түлшний нөөц, хүн, мал эмнэлгийн эмийн сангийн бэлэн байдал, малаа мал эмнэлгийн арга хэмжээнд хамруулсан байдлаар дүгнэхэд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 94.2 хувиар хангагдсан байна…

Дэлгэрэнгүй мэдээлэл