Эрүүл бэлчээр
Дэлхийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний сонгон авалт сүүлийн жилүүдэд ихээр өөрчлөгдөж байна. Тухайлбал байгаль орчинд ээлтэй, гарал үүсэл нь тодорхой түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүсдэг болсон. Дэлхий нийтийн энэхүү чиг хандлагатай холбоотойгоор Moнгол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлэмж ихээр өсөж байна. ШХА-ийн НАМЭМ төсөл, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо нь “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгөх системийг 2017 оноос эхлэн Дижитал медик компанитай хамтран олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хөгжүүлж байна.
Энэхүү систем нь малын гаралтай түүхий эдийг малчны хотноос эхлээд эцсийн хэрэглэгчийн гар дээр тавих хүртэл алхам бүрд хийгдсэн үйл ажиллагааг мэдээлэл технологид суурилсан баталгаажуулалтад үндэслэн стандартчилснаар малчид, БАХ-үүд бэлчээрийн тогтвортой байдал, бэлчээрийн менежментийн дадлуудыг нэвтрүүлж, хамгийн сайн чанарын малын гаралтай түүхий эдийг (сарлагийн хөөвөр, торомны ноос, ноолуур, арьс, шир, мах) бий болгож, улмаар эдийн засгийн урамшуулал хүртдэг “Хариуцлагатай малчин”-г бий болгох юм.
Түүний хамгийн чухал үзүүлэлтийн нэг бол Эрүүл бэлчээрийн үзүүлэлтүүд юм. Эрүүл бэлчээрийг үнэлэхийн тулд ГЗБГЗЗГ-ын бэлчээрийн фотомониторингийн тоо мэдээнд анализ хийж бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлж бэлчээрийг доройтлын түвшинөөр ангилж гаргана.
Бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлоход тухайн жилийн бэлчээрийн бүтээмж, түлхүүр зүйл ургамлын хувь, сэргэх чадавхийн ангилал зэргийг харгалзан үзэж тоо мэдээлэлд статистикийн боловсруулалт хийж гаргаж ирнэ. Ингэснээр эрүүл бэлчээрээс эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж ба байгаа хэрэглэгчид түүнийг хянах боломжтой болж байна. Бэлчээр хэдий чинээ соргог, доройтоогүй байна түүнээс