Хоршооны тухай
Хоршоо ер нь ямар байгууллага юм бэ?
Хоршоо бол мөнгийг биш хүмүүсийг нэн тэргүүндээ тавьдаг ертөнц юм. Хоршооны зүрх бол хүмүүс. Мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс хоршоо байгуулдаггүй юм. “Ядуу” хүмүүс хоршоо байгуулдаг юм. Хоршоо бол гэхдээ харин ядуучуудын байгууллага биш.
Ядуу гэдэг нь ижил зовлонтой /асуудалтай/, нийтлэг эрх ашигтай, тулгамдаж байгаа асуудал нь ижил ойролцоо шийдэх гарц нь мөн ойролцоо хүмүүсийг хамруулж байгаа хэрэг. Хоршоо бол мөнгө өсгөдөг ашиг хуримтлуулдаг ашгийн төлөө байгууллага огтхон ч биш. Харин хоршоо бол хүмүүс хамтран нийгэм эдийн засаг соёлынхоо нийтлэг хэрэгцээг хамтран хангахын төлөө хүн бүр оролцож хүний капиталаа нийгмийн капитал болгож бүтээдэг ашгийн төлөө бус байгууллага юм.
Харин хоршоололд өрсөлдөхийг биш хамтран ажиллаж амьдрахыг сонгосон хүмүүс л хамрагддаг. Нөгөө талаар хоршооны үнэ цэн бол итгэл найдвараа алдсан хүмүүс нэгдэж дахин итгэл найдвар олох явдал итгэл найдвар төрүүлэх явдал юм.
Хоршооны соёл бол бусаддаа тусламжийн гараа сунгаж хамтран ажиллахад л оршдог.
Хоршоо оршин тогтнох өсөн дэвжих гол зүйл бол эв санаа эв нэгдэл итгэлцэл юм.
Монгол улсын Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 –д хоршоог дараах байдлаар тодорхойлсон:
“Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.”
Зах зээлд хүрэх, үйлдвэрлэл, үйлчилгээ зохион байгуулах, бүтээгдэхүүнийг борлуулах гэх мэт ганц нэгээр хийхэд өртөг ихтэй буюу эсвэл огт байхгүй шинэ үйлчилгээг хүртэж хэрэгцээгээ хангах үүднээс хүмүүс хоршоог үүсгэн байгуулна. Хэрвээ хоршоо үүсгэн байгуулах сонирхолтой бол хоршооны эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалт, санхүүгийн талаар судлах хэрэгтэй. Урьдчилан сайтар судалж, төлөвлөх нь амжилтанд хүрэх боломжийг нэмэгдүүлнэ.
Үүсгэн байгуулах бэлтгэл ажил
Ихэвчлэн цөөн тооны хүмүүс уулзалдаж өөрсдийн бэрхшээл санал бодлоо солилцсоноор санаачилга гардаг. Энэ санаачилгыг ажил болгож хоршоог зохион байгуулах нь нарийн асуудал юм. Хоршоо байгуулснаар асуудлаа шийдэж чадах боломжтой санагдавч илүү үр дүнтэй болгохын тулд сонирхох өөр олон хүмүүстэй уулзалт зохион байгуулж ярилцах нь чухал.
Үүсгэн байгуулагчдын танилцах уулзалт.
Ирээдүйн гишүүд бологчид хамтрагчид маань үнэхээр хоршоо үүсгэн байгуулахыг сонирхож байна уу, үгүй гэдгийг шийдэхийн тулд танилцах уулзалтыг хийх нь чухал. Уулзалтын товыг урьдчилан мэдэгдэх ёстой.
Санаачлагч бүлэг нь дундаасаа ахлагчаа сонгож уулзалтыг зохион байгуулж ярилцах асуудлыг боловсруулах ёстой. Үүнд:
- Нийтлэг ямар бэрхшээл тулгамдсан асуудал байна
- Хэрхэн шийдэх нь зохимжтой, ямар гарц шийдэл байна
- Хоршооны зарчим ба ажиллах нөхцөл
- Хоршооны давуу ба сул талууд
- Гишүүдийн санхүүгийн болон үйлчилгээ авах талаар хүлээх үүргүүд
- Хоршооны бүтэц зохион байгуулалт
- Сонирхож болох бусад асуудлууд
Энэ уулзалт ярилцлагад цаг хүрэлцээтэй гаргах нь зүйтэй. Хэрэв анхны уулзалтаар хүмүүс хоршоог сонирхож дахин нарийвчлан ярилцахыг дэмжиж саналаа өгвөл ажлын хэсэг сонгох хэрэгтэй.
Ажлын хэсэг.
Ажлын хэсгийн гишүүд нь хоршоо болон эрсдэлгүй бизнес эрхлэх сонирхолтой байх ёстой. Тэд ихэвчлэн хоршооны идэвхтэй гишүүд, хамтран ажиллагчид болдог ба анхны удирдлагад сонгогддог. Ажлын хэсэг нь дараах ажлыг гүйцэтгэх ёстой. Үүнд:
- Хоршооны боломжийг судлах:
- Санал болгосон хоршоо нь амжилтанд хүрэх боломж байна уу?
- Гишүүддээ хэрэгцээтэй байж чадах болов уу?
- Санал болгосон хоршооны нарийвчилсан төлөвлөгөөг бэлтгэх.
Ажлын хэсэг нь хоршооны хууль, санхүү, үйл ажиллагааны талаар туршлага, мэдлэгтэй хүнээс зөвлөлгөө авах хэрэгтэй. Мөн хоёр чухал судалгааг хийх ёстойв ҮҮНД: гишүүдийн судалгаа ба зах зээлийн буюу ханган борлуулалтын судалгаа.
Зөвлөлгөө авах чиглэл:
Бизнесийн болон хоршооны мэргэжилтэн – Ийм хүмүүсээс хоршоог үүсгэн байгуулах, үйл ажиллагааг төлөвшүүлэх, зах зээлд хүрэх, эрсдэлгүй бизнес явуулахад шаардагдах мэдээлийг авах хэрэгтэй
Хуулийн зөвлөх (өмгөөлөгч бол бүр сайн) – Эрх зүйн бичиг баримт боловсруулах буюу боловсруулсан зүйлээ шалгуулах, гэрээ, дүрмийг хэрхэн зохицуулах талаар зөвлөлгөө авах нь зүйтэй.
Санхүүгийн зөвлөх – Хоршооны санхүү, бүртгэлийг хуулийн дагуу хийж эхлэх үндсийг зөв тавихад зөвлөлгөө авах шаардлагатай.
Техник, технологийн зөвлөх – Хоршооны бизнесийн хэлбэрээс шалтгаалж янз бүрийн зөвлөлгөө авч болно.
Судалгаа хийх чиглэл - Ажлын хэсэг нь хоршоо гишүүдийнхээ төлөө юу хийж чадах, хоршооны ирээдүйн гишүүдийн тухай бүх зүйлийг мэдэх алхмуудыг хийх ёстой. Судалгаа нь дөрвөн хэсгээс бүрдэх ёстой:
- Гишүүдийн хэрэгцээ – Хоршоо нь зөвхөн гишүүдийнхээ хэрэгцээг хангах зорилгоор үүсгэн байгуулагдаж ажилладаг.
- Эрхэлж буй бизнесийн хэмжээ – Хоршоо амжилтанд хүрэхийн тулд түүний бизнесийн хэмжээ нь хангалттай өргөн цар хүрээтэй байх ёстой ба үүний тулд шаардагдах тоног төхөөрөмж, эд хогшлыг төлөвлөх хэрэгтэй.
- Байрлал, бизнесийн төрөл буюу ирээдүйн гишүүдэд үзүүлэх үйлчилгээний төрөл – Хоршоо хаана, хэзээ, хэрхэн үйлчилгээгээ гишүүддээ хүргэх вэ гэдгийг эхний ээлжинд ярилцах ёстой.
- Гишүүдийн санал – Хоршоог сонирхож байгаа гишүүд нь хоршоонд хэрхэн оролцох болон хоршооны тухай юу гэж бодож байна вэ? Шийдвэр гаргах ажилд гишүүд оролцох, хоршооны мөн чанарыг хэрхэн ойлгож байгаа нь хоршооны хувьд амжилтанд хүрэх гол хүчин зүйлс юм.
Зах зээлийн буюу ханган борлуулалтын судалгаа нь хоршоо зах зээлд эдийн засгийн үүрэг гүйцэтгэж чадах нь уу үгүй юу гэдгийг тодорхойлно. Энэхүү судалгаа нь ямар ажил хийвэл зохимжтой байна, бизнесийн цар хүрээ, сонирхож байгаа гишүүдийн санхүүгийн чадвар ямар байх ёстойг тогтоож өгнө.
Мөн анхны хувь нийлүүлэх хөрөнгийг гишүүд маань нийлүүлж чадах эсэхийг нэг бүрчлэн тодотгож үзэх хэрэгтэй болно.
Хоршоо нь илүү үр өгөөжтэй ажиллахын тулд цаашид бизнесийн бусад байгууллагатай (хоршоо, дундын хоршоо, хоршоодын холбоотой) холбоо тогтоох арга хэлбэрийг судлах нь зүйтэй болно. Ер нь мэргэжлийн аль нэг холбооноос зөвлөлгөө, судалгаа авч дагнан хамтарч ажиллавал илүү үр дүнтэй болж ч мэдэх юм.
Ажлын хэсгийнхэн нь сонирхож буй ирээдүйн гишүүдийнхээ гэрт очиж ганцаарчлан ярилцаж санал бодлыг нь сонсох нь ашигтай байдаг.
Хоёр дахь шатны уулзалт.
Мэргэжлийн зөвлөлгөө авч, судалгаа хийсний үндсэн дээр ажлын хэсэг нь эдийн засгийн хэрэгцээг тооцож, нарийвчилсан бизнес төлөвлөгөө боловсруулдаг.
Гэхдээ бизнес төлөвлөгөө боловсруулахын өмнө гишүүдийн хоёр дахь шатны уулзалтыг зохион байгуулах нь зүйтэй байдаг. Энэ үеэр гишүүдийн болон зах зээлийн судалгааны дүнг ярилцаж хоршоог байгуулах ажлаа цаашид үргэлжлүүлэх үү, зогсоох уу гэдгийг нилээд нухацтай ярилцаж дараагийн шатны ажилд шилжинэ. Уулзалтын явцад хоршоонд элсэн ороход бэлэн байгаагаа баталгаажуулж зохион байгуулалтын зардлыг санхүүжүүлэхийн тулд эхлэлтийн хөрөнгө нийлүүлэхийг гишүүдээс хүсэж болно.
Нэгэнт хоршоо байгуулна гэж баттай шийдвэрлэсэн бол хоршооны бизнес төлөвлөгөө болон дүрэм боловсруулах ажлыг ажлын хэсэг эрхлэн гүйцэтгэнэ. Бизнес төлөвлөгөө ба дүрмийн төсөл нь хоршоог үүсгэн байгуулахаас өмнө хоршооны үйл ажиллагаа болон бизнесийн байдлыг тодруулж өгнө.
Хоршоог үүсгэн байгуулах хурал зохион байгуулах
- Хурал хийх газар
- Хурлын хугацаа (тов)
- Санаачлагч, үүсгэн байгуулагч дэмжигчид 9-өөс дээш хүмүүс /гишүүн/ -дээ зар хүргэх
Үүсгэн байгуулах хурал хийх
- Хоршоог үүсгэн байгуулах эсэх шийдвэрлэх
- Хуульд нийцсэн өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон “Хоршооны дүрэм”-ийн төслийг хэлэлцэж батлах
- Хоршооны тэргүүлэгчид болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож батлах
- Хурлын протокол хөтлөх
Хоршооны мөн чанарыг илэрхийлсэн үндсэн гурван зарчим
- Хоршоонд хувь хөрөнгө оруулж, санхүүжүүлж буй хүмүүс нь хоршооны үйлчилгээг авч хэрэглэдэг гэсэн утгаараа ХЭРЭГЛЭГЧ-ӨМЧЛӨГЧ
- Хоршооны гишүүд буюу үйлчилгээг хүртэж байгаа хүмүүс хоршоогоо хянаж, үйл ажиллагааг нь шалгаж, зохицуулдагаараа ХЭРЭГЛЭГЧ-ХЯНАГЧ
- Хоршоо гишүүддээ орлогo ашиг хуваариладагаараа ХЭРЭГЛЭГЧ-АШИГ ХҮРТЭГЧ
Хоршооны эрхэмлэх зүйлсийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоход хэрэглэгддэг удирдамжийг хоршооны зарчим юм. Олон улсын хоршооллын Алянс 1995 оны Их хурлаараа хоршооны үндсэн долоон зарчмыг баталсан юм.
№ |
Үндсэн зарчим |
Тодотгол |
1 |
Сайн дурын нээлттэй гишүүнчлэл |
|
2 |
Ардчилсан удирдлага хяналт |
|
3 |
Гишүүдийн эдийн засгийн оролцоо |
|
4 |
Хоршооны бие даасан /автономит/ байдал |
|
5 |
Боловсрол , сургалт, мэдээлэл |
|
6 |
Хоршоод хоорондын хамтын ажиллагаа |
|
7 |
Нийгмийн сонирхол /Нийгмийн төлөө халамж/ |
|
Аливаа байгуулллагын зорилтыг оршин тогтнож буй шалтгаанаар нь илэрхийлж болно. Иймд байгууллагын зорилт нь түүний ерөнхий зорилготой ижил юм. хялбараар хэлбэл эцсийн эцэст энэ байгууллага юуны тулд оршин тогтнож байна вэ?
Яагаад хоршооны зорилт бусад бизнесийн байгууллагын зорилтоос ялгаатай вэ?
Хоршоо нь бүлэг хүмүүст түшиглэсэн байгууллага, өөрөөр хэлбэл бүлэг хүмүүс хөрөнгө хүчээ нэгтгэн ганц нэгээр гүйцэтгэж чадахгүй байгаа зүйлдээ зорилт дэвшүүлэн ажиллана гэсэн үг. Энэ байгууллагын ачаар хүмүүс илүү их орлого олох буюу хэрэгцээтэй үйлчилгээг авах мэтээр өөрсөддөө тусалдаг .
Хэрэв зах зээл төгс төгөлдөр байж олон худалдаачид бие биетэйгээ өрсөлддөггүй байсан бол хоршооны шаардлага байхгүй байсан
Үүсгэн байгуулагчдын танилцах уулзалт
Ирээдүйн хоршооны гишүүд нь үнэхээр хоршоо үүсгэн байгуулахыг сонирхож байна уу, үгүй гэдгийг шийдэхийн тулд танилцах уулзалтыг хийх нь чухал
Санаачлагч бүлэг нь дундаасаа ахлагчаа сонгож уулзалтыг зохион байгуулж ярилцах асуудлыг боловсруулах ёстой. Үүнд:
- Нийтлэг ямар бэрхшээл байна Хэрхэн шийдэх нь зохимжтой
- Гишүүдийн санхүүгийн болон үйлчилгээ авах талаар хүлээх үүргүүд
- Хоршооны зохион байгуулалт гэх мэт
Үүсгэн байгуулагч санаачлагчдын хоёр дахь уулзалт ажлын хэсэг байгуулах
- Хоршоо байгуулж ажиллах боломжоо судлана
- Зөвлөгөө авах
- Гишүүдийн хэрэгцээ бизнесийн тохиромжтой санаа боловсруулах судлах
- Дүрмийн төсөл боловсруулна
Үүсгэн байгуулах хурал хийх
Үүсгэн байгуулах хурлаас:
- Хоршоо байгуулах
- ХЗХ үүсгэн байгуулах гэрээ байгуулах
- Дүрмээ хэлэлцэж батлах
- Дүрмийн дагуу Тэргүүлэгчдийн зөвлөл, Хяналтын зөвлөл байгуулах
- Тэргүүлэгчдийн (Хоршооны ) болон Хяналтын зөвлөлийн дарга сонгох
Хуулийн этгээдээр бүртгүүлж гэрчилгээ тамга тэмдэг авах
Хуулийн хугацаа ажлын 10 хоног
Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурал хийх
Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаас:
- Гишүүн элсүүлэх журам
- Тэргүүлэгчдийн ажиллах журам
- Хяналтын зөвлөлийн ажиллах журам
- Хувь Нийлүүлсэн хөрөнгийн журам
- Хоршооны нөөцийн сангийн журам
- Түүхий эд бүтээгдэхүүний борлуулалтанд үнийн зөрөө олгох журам
- Ашиг хувиарлах журам
- Гишүүдийн манлайлах дүгнэж урамшуулах журам
Бизнесийн тогтвортой, үр дүнг тооцсон БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ боловсруулах
Бүх гишүүдийн хурал хийх
БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ батлах
Малчдын анхан шатны хоршоо үйл ажиллагаагаа эхлэх
Хоршоо нь үйл ажиллагааны чиглэлээр дараах төрөлтэй байна. Үүнд:
Түүхий эд боловсруулалтын хоршоо.
Гишүүдийнхээ хувийн мал аж ахуйн үйлдвэрлэл, ан агнуурын ба байгалийн нөөц ашиглах замаар төвлөрүүлсэн ноос, ноолуур, арьс шир, ангийн олзвор, байгалийн баялгийн зүйлд анхан шатны боловсруулалт хийж чанарыг нь хамгаалах, сайжруулан засаж тордох (ноос,, ноолуурыг өнгө, төрлөөр ангилан ялгах, арьс ширийг зэрэглэж давслах, ангийн арьсыг хангадах, мөөг даршлах г.м.) үйл ажиллагааг явуулдаг хоршоог хэлнэ. Энэ нь хөдөөгийн нөхцөлд ажиллах нь илүү тохиромжтой.
Үйлдвэрлэлийн хоршоо
Хүн амын хэрэглээний эд зүйл үйлдвэрлэн гишүүдийнхээ хэрэгцээнд болон зах зээлд борлуулах үйл ажиллагаа явуулна. Ийм хоршоо нь гишүүддээ хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Нэгдүгээрт: хэрэгцээт эд зүйлийг нь хийж өгнө, хоёрдугаарт: ажлын байраар хангана.
Хангамж, бэлтгэн нийлүүлэлтийн хоршоо
Өөрсдийн хэрэгцээт бараа, материал, эд зүйл, тоног төхөөрөмжийг зах зээлээс зуучлуулан олж авах зорилгоор байгуулсан хоршоог хэлнэ. Манай нөхцөлд голчлон өргөн хэрэглээний бараа, жижиг үйлдвэрийн төхөөрөмж, цөцгийн тосны давс, химийн бодис, барилгын материал, багаж хэрэгслийн хангамжид голлох чиглэлтэй үйл ажиллагаа явуулна.
Борлуулалтын хоршоо
Өөрийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болон гишүүдийнхээ хувийн аж ахуйн бүтээгдэхүүн (мал, мах, ноос, ноолуур, арьс, шир, түүхий эд, сүү, цөцгийн тос, бараа зэрэг) –ийг зах зээлд үнэ хүргэн худалдаалах ажиллагааг эрхэлдэг хоршоог энд хамааруулж ойлгоно. Монголд хамгийн өргөн хүрээтэй ажиллаж байгаа.
Үйлчилгээний хоршоо
Үс засах, зураг авах, зочид буудал, хими цэвэрлэгээ, угаалга, тээвэр, халуун ус, гутал засвар, захиалга хувцасны гэх мэтийн үйлчилгээг гишүүддээ үзүүлдэг хоршоог хэлнэ. Ийм төрлийн хоршоо нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод хамгийн олноор ажиллаж байна. Сум, хөдөөд ихээхэн үгүйлэгдэж байна.
Барилга, орон сууц барих, засварлах хоршоо
Үүсгэн байгуулагчдынхаа хэрэгцээт барилга, орон сууцыг захиалгын дагуу гишүүдийнхээ оролцоотойгоор шинээр барих, хуучныг тордож засварлах үйл ажиллагааг эрхэлнэ. Энэ нь барилгын томоохон байгууллагаар гүйцэтгүүлсэнээс харьцангуй хамд байх сайн талтай.
Эд хэрэглэгчдийн хоршоо
Эд хэрэглэгчдийн хоршоо нь гишүүдээ өргөн хэрэглээний бараа, материал, эд зүйлээр хангах, бий болгосон эд зүйл, анхдагч болон хоёрдогч түүхий эдийг нь зах зээлд зуучлан борлуулах үйл ажиллагааг эрхэлнэ. Энэ хоршооны гол онцлог:
Гишүүд нь заавал хоршооны ажилд байнга биечлэн оролцох шаардлагагүй харин хоршооны үйлчилгээг авч байх ёстой.
Хоршоо нь дээрх үйлчилгээг явуулахын зэрэгцээ хоршооны гишүүн бус хүмүүст үйлчилгээг мөн үзүүлж олсон ашгийг гишүүддээ хуваарилдаг явдал юм.
Энэ төрөл бол Монголд хамгийн анх бий болсон хоршооны төрөл.
Хөдөө аж ахуйн хоршоо
Гишүүдийнхээ хувь нийлүүлсэн хөрөнгөнд тулгуурлан мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эмнэлгийн үйлчилгээ, газар тариалан эрхэлдэг хоршооны хэлбэр. Зарим талаар үйлдвэрлэлийн болон үйлчилгээний хоршоотой давхардсан мэт боловч Монгол орны нөхцөлд онцлон үзэж байх нь зүйтэй. Энэ төрлийн хоршооны талаар Монголын малчид нилээд туршлагатай гэж болно. Үйл ажиллагааны хэлбэрээс хамааран Тариаланчдын, Ногоочдын болон Малчны хоршоо гэж нэрлээд явдаг.
Хадгаламж, зээлийн хоршоо
Зээл, хадгаламжийн үйлчилгээг авахаар байгуулсан хоршоог хэлнэ. Гишүүдийнхээ хувь нийлүүлсэн хөрөнгө болон хадгаламжид тулгуурлан зээл, санхүүгийн үйлчилгээ үзүүлнэ. Банкны системийн тогтолцоо бүрэн төгс болоогүй, зээлийн хүү харьцангуй өндөр байгаа одоогийн нөхцөлд чухал ач холбогдолтой.
Даатгалын хоршоо
Ийм төрлийн хоршооны талаар хууль, тогтоомжид нэр заагаагүй боловч өөрсдийнхөө эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг эрсдэлээс хамгаалах, боломжийн нөхөн олговор авах, эрсдэл гараагүй нөхцөлд зохих ашиг орлого авах боломжийг бүрдүүлэхийн тулд ийм төрлийн хоршоог ажиллуулж болох талтай. Мөн арилжааны даатгалын байгууллагаас үзүүлэх сонирхолгүй буюу үзүүлж чадахгүй байгаа үйлчилгээг гишүүддээ олгохын тулд байгуулна.
Харилцан туслалцах хоршоо.
Нийгмийн чиглэлтэй үйлчилгээ; тухайлбал, эрүүл мэндийн халамж үзүүлэх, эм, тариа худалдан авах, боловсролын үйлчилгээ авах, ажилтнууддаа өдөр өнжүүлэх болон амралт сувиллын зэрэг үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулна. Энэ хоршоо нь голчлон үйлчилгээний хураамжаар санхүүждэг учир ашиг хуваахдаа үйлчилгээ авсан байдлыг нэгдүгээрт харгалздаг онцлогтой.
Олон төрөлт хоршоо
Нэг хоршоо нь зөвхөн нэг төрлийн биш харин хэд хэдэн төрлийн хоршооны үзүүлдэг үйлчилгээ, бизнесийг хавсран эрхэлж байвал түүнийг олон төрөлт буюу олон зорилтот хоршоо гэж үзнэ. Тухайлбал, гишүүд, үүсгэн байгуулагч нараа бараа, материалаар хангах, мал аж ахуй, газар тариалан эрхлэх, жижиг үйлдвэрлэл явуулах, үйлчилгээ үзүүлэх, зээл олгох, даатгах зэргээр ажилладаг хоршоог үүнд хамааруулна.
Бүрэн хоршоо
Гишүүдийнхээ хэрэгцээтэй байгаа нийгэм, эдийн засаг, соёл, ахуйн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг сонгомол хоршоог хэлнэ.
Дундын хоршоо
Хоршоод аж ахуйн үйл ажиллагаагаа хамтран эрхлэх зорилгоор бусад хоршоо болон хуулийн этгээдтэй хамтран дундын хоршоо байгуулж болдог. Дундын хоршооны гишүүдийн 51-ээс доошгүй хувь нь хоршоо байна гэж хуульчилж өгсөн.
Хоршоо байгуулан ажиллахын давуу тал
- Ганц хүн шийдэж чадахгүй асуудлыг хамтран шийддэг
- Адилхан зовлон, гачигдалтай хүмүүс адилхан эрх ашигтай байдаг учраас хамтран ажиллах боломжтой
- "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө" эв санааны зарчим хэрэгждэг
- Иргэн өөрөө өөртөө туслахын тулд хоршоонд нэгддэг. Хоршоо нь гишүүддээ туслахын тулд байгуулагддаг
- Хоршоог байгуулахад заавал бүрдүүлсэн байх бэлэн мөнгө болон эд хөрөнгийн хэмжээг хуулиар тогтоогоогүй учир хөрөнгө чинээ багатай олон хүн хамрагдах боломжтой
- Мөнгө, эд хөрөнгө нийлүүлэх чадваргүй хүн өөрийн хүч хөдөлмөрөө нэгтгэснээр орлого олох боломжтой
- Шийдвэр гаргахад хоршоонд оруулсан эд хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч нэг гишүүн нэг саналын эрхтэй байдаг
- Гишүүн бүр хоршоогоо хамтарч удирддаг учраас удирдлагын өөрөө удирдах зарчим хэрэгждэг
- Хоршоонд оруулсан хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч гишүүн бүр тэгш эрхийн үндсэн дээр хоршооны үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой
- Хоршоонд оруулсан хөрөнгөний хэмжээнээс үл хамаарч гишүүн бүр нь төлбөрийн хариуцлага хүлээх шударга ёс хэрэгждэг.
- Улсын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй орон нутгийн чанартай өвөрмөц хэрэглээг хангахад илүү түргэн зохицож чаддаг түүний чадвар нь тухайн нутаг дэвсгэрийн зах зээлд амжилттай өрсөлдөх боломжийг бүрдүүлдэг
- Авсаархан байдал нь үйл ажиллагааныхаа чиглэлийг уян хатан өөрчлөх боломжийг байнга олгодог
- Татварын бага хэмжээний шатлалд хамрагддаг учраас ашигтай ажиллах боломж их
- Хоршоогоо сайн удирдаж, ашигтай ажиллуулахын тулд гишүүн бүр нь өөрөө өөрийгөө хөгжүүлдэг. Энэ утгаараа хоршоо нь гишүүдийнхээ мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд байнга анхаардаг
Хоршооны сул тал
- Хөрөнгө хязгаарлагдмал
- Менежмент дутагдах талтай
- Зарим нэг гишүүдийн эрх зарим үед хязгаарлагдаж болох талтай
- Нөхөх хариуцлагатай
- Шийдвэр гаргахад хугацаа шаарддаг
- Улирал бүр тайлан тэнцэл гаргана
- Татвар төлөгч байна
|
Хоршоо |
Компани |
Нөхөрлөл |
Мөн чанар |
Гишүүний |
Эзний |
Бүрэн хариуцлагатай гишүүний |
Зорилго |
Гишүүдийн орлогыг нэмэгдүүлж амьжиргааг дээшлүүлэх | Ашиг олох, ашгаа нэмэгдүүлэх | Ашиг олох |
Саналын эрх |
Нэг гишүүн нэг санал | Оруулсан хөрөнгийн хэмжээгээр | Оруулсан хөрөнгийн хэмжээгээр |
Өмч |
Дундын (хувь оролцоо) | Хувийн (хувьцаагаар) | Хувийн |
Үйл ажиллагаан дахь гишүүдийн оролцоо |
Заавал | Заавал биш | Заавал биш |
Гишүүдийн хариуцлага |
Оруулсан хөрөнгө, дүрэмд заасан хэмжээгээр нөхөх хариуцлага | Оруулсан хөрөнгөөр | Оруулсан хөрөнгө, нэг буюу зарим эсвэл бүх гишүүд нь бүрэн хэмжээгээр |
Оруулах хөрөнгийн хэмжээ |
Дүрмээр дээд, доод хязгаарыг тогтооно. | Хязгаарлахгүй | Хязгаарлахгүй |
Удирдлага |
Зөвхөн гишүүдээсээ сонгогдоно | Эзэн удирдана, ТУЗ-ийг сонгоно | Аль нэг бүрэн хариуцлагатай нь удирдана |
Орлого хуваарилах |
|
Оруулсан хөрөнгөнд | Оруулсан хөрөнгөнд |
Хяналт |
Өөрийн хөндлөнгийн |
Хөндлөнгийн | Өөрийн хөндлөнгийн |
Үүсгэн байгуулагчдын тоо |
|
Хэд ч байж болно | 2 ба түүнээс дээш гишүүн |