Төслүүд
Малын тэжээлийн үндсэн эх үүсвэр болсон бэлчээр нутаг Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80 хувийг эзэлдэг. Эрдэмтдийн хийсэн судалгааны дүнгээс үзэхэд бэлчээр нутгийн 65 хувийн унаган төрх өөрчлөгдөж доройтолд өртжээ.
Үйл ажилгаатай танилцах
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Нэмэлт санхүүжилт нь 2018 оны 05 сараас 2021 оны 09 сар хүртэл хугацаанд нийт 6 аймгийн 18 суманд хэрэгжинэ.
Үйл ажилгаатай танилцах
Уламжлалт нүүдлийн мал аж ахуйд суурилсан ноос ноолуурын салбар нь Монголын эдийн засгийн хоёрдагч гол хөдөлгөгч хүч юм. Харин сүүлийн үед гадаадын үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн чангарч (нийлүүлэлт болон үйлдвэрлэлт) шинэ сорилтууд тулгарснаар улам бүр чанарт суурилсан үйлдвэрлэл эрхэлж, зорилтот зах зээл дахь эцсийн хэрэглэгчдийн хэрэгцээнд илүү нийцүүлэн ажиллах шаардлагатай болсон.
Үйл ажилгаатай танилцах
Малын тоо толгойгоо цөөрүүлж ,бэлчээр, ойд үзүүлж буй ачааллыг бууруулан малчид орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулах
Үйл ажилгаатай танилцах
Бороо Гоулд компанийн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос Доргонотын бэлчээрийн болон Бортолгойн зурвасан ойн экосистемийн дүйцүүлэн хамгаалах төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.
Үйл ажилгаатай танилцах