card

СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ХОЛБОО

Сумын төвшинд БАХ-үүд нийлж Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн холбоо буюу сумын бэлчээр ашиглалчдын холбоог /СБАХ/ байгуулдаг. Сумын бэлчээр ашиглагчдын холбоо ТББ нь бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн үйл ажиллагааг дэмжих, уялдаа холбоог хангах, тэдний нийтлэг ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий, ашгийн төлөө бус хуулийн этгээд байж дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэнэ. Үүнд:

  • БАХ-үүдийн хоорондын хамтын ажиллагааг харилцан уялдуулах, зохицуулах, харилцаа холбоог хөнгөвчлөх,
  • Орон нутгийн засаг захиргаатай харьцах, хамтран ажиллахад БАХ-үүдэд зохицуулалт, дэмжлэг үзүүлэх
  • Орон нутгийн төр захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд малчдын эрх ашгийг хамгаалах,
  • Бэлчээр ашиглах, хамгаалах, сайжруулах чиглэлийн бүхий л ажлыг малчдын саналд тулгуурлан орон нутгийн төр захиргаатай уялдуулан зангидах
  • Малчид, БАХ-үүдэд мэдээлэл, сургалт өгөх, нэвтрүүлэх үйлчилгээ, маркетингийн үйлчилгээ үзүүлэх
  • БАХ-үүдийг нэгдсэн удирдлага, манлайллаар хангах юм.

 

Зохион байгуулах зарчим

  • Гишүүнчлэл сайн дурын үндсэн дээр байна
  • Эрх тэгш байдал (Баян, ядуу, эрэгтэй эмэгтэй, нас хүйс)
  • Ил тод байдал (Аливаа асуудал нь олон нийтэд нээлттэй байна)
  • Шудрага байдал (Асуудал шийдвэрлэхдээ зөвхөн шударга зарчмыг мөрдлөг болгоно)
  • Бие даасан байдалтай байх (Сум орон нутгийн холбоо нь аймаг нийслэлийн холбооноос хамааралгүйгээр бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулна, аймаг нийслэл дэх холбоо нь сумын холбооны төлөөлөл болж ажиллана)
  • Төвлөрсөн бус удирдлагатай (Шийдвэр доороос дээш чиглэсэн байдлаар гарч хэрэгжинэ)
  • Нийтийг хамарсан шинжтэй (Үйл ажиллагаа нь бүх гишүүдийг хамарсан байдлаар явагдана. Ганц нэг, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө үйлчлэх нь холбооны зорилгод харш болно)
  • Зөвхөн малчид төдийгүй бусад байгууллага, хамт олон хувь хүн гишүүнээр элсэж болно.
  • Мэргэжлийн чиглэлээр төрөлжсөн (Холбоо нь цаашдаа тодорхой чиглэлүүдээр төрөлжиж болно. Тухайлбал тариаланчдын, малчдын, фермерүүдийн гэх мэт)