card

Байгаль орчинд ээлтэй

БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ

Дэлхийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний сонгон авалт сүүлийн жилүүдэд ихээр өөрчлөгдөж байна. Тухайлбал байгаль орчинд ээлтэй, гарал үүсэл нь тодорхой түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүсдэг болсон. Дэлхий нийтийн энэхүү чиг хандлагатай холбоотойгоор Moнгол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлэмж ихээр өсөж байна. ШХА-ийн НАМЭМ төсөл, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо  нь  “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгөх системийг 2017 оноос эхлэн Дижитал медик компанитай хамтран олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хөгжүүлж байна.

Энэхүү систем нь малын гаралтай түүхий эдийг малчны хотноос эхлээд  эцсийн хэрэглэгчийн гар дээр тавих хүртэл алхам бүрд хийгдсэн үйл ажиллагааг  мэдээлэл технологид суурилсан баталгаажуулалтад үндэслэн стандартчилснаар малчид, БАХ-үүд бэлчээрийн тогтвортой байдал, бэлчээрийн менежментийн дадлуудыг нэвтрүүлж, хамгийн сайн чанарын малын гаралтай түүхий эдийг (сарлагийн хөөвөр, торомны ноос, ноолуур, арьс, шир, мах) бий болгож, улмаар эдийн засгийн урамшуулал хүртдэг “Хариуцлагатай малчин”-г бий болгох юм

Системд тухайн бүс нутгийн зэрлэг ан амьтны тоо толгой, амьдрах орчин, тархац, ховор болон нэн ховор ургамлын тархцыг харгалзан үзэж байгаль орчинд ээлтэй байдлыг гаргаж байна. Тухайн бүс нутагт зэрлэг ан, амьтан, ховор болон нэн ховор ургамал ихээр тархсан байдал нь байгаль орчны тогтвортой байдлыг хангаж, байгаль орчинд ээлтэй байдлыг баталж өгнө.