Structure
Хүндэт гишүүд
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны бүтэц, зохион байгуулалтын зураг
Гишүүнчлэлтэй, гишүүд болон нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага
Эрхэм зорилго
Хөдөөгийн хөгжилд тэргүүлэгч нь байж бэлчээр, байгалийн нөөц ашиглалтын эрхзүйн орчныг сайжруулах, нүүдлийн соёл иргэншлийг хадгалан үлдээх, ёс зүйтэй, хариуцлагатай мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршино.
Алсын хараа
Малчид, малчдын байгууллагуудын дуу хоолой болж, байгалийн соргог бэлчээртэй, мал амьтны тавлаг байдлыг хангасан, ногоон ирээдүйг өвлүүлэн, үндэсний болон олон улсын хөгжлийн хандлагад хувь нэмрээ оруулна.
Стратегийн зорилтууд
- Малчдын байгууллагын менежментийг боловсронгуй болгох
- Малчдын байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх
- Малчдын байгууллагын эгнээг өргөтгөж, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх
- Малчдын байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх
- Төр, малчдын байгууллагын түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны бүтэц, зохион байгуулалт
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны удирдах зөвлөл 18 аймаг бэлчээр ашиглагчдын болон сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагын төлөөллөөс бүрдэх ба гүйцэтгэх баг, бодлогын болон хяналтын зөвлөлтэй.