card

Түүхэн товчоо

  • 2015

    2015 оны 2 сарын 18

    Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо (МБАНХ) орон нутгийн малчдын байгууллага (бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг, сум, аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо)-ын санал санаачлагаар байгуулагдав.

  • 2015

    2015 оны 3 сарын 1

    Францын Хил хязгааргүй малын эмч нар ба Агрономичид байгууллагын Тогтвортой ноолуур төслийг Баянхонгор аймгийн 5 суманд хэрэгжүүлэх гэрээг байгуулав. Хугацаа 03.01-2016.11.30

  • 2015

    2015 оны 6 сарын 30

    Баян Айраг Эксплорэйшн ХХК-ны “Байгаль орчны нөхцөл байдлын үнэлгээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн хариуцлагатай уул уурхай” төсөл. Хугацаа 2015.06.30-2015.11.30

  • 2015

    2015 оны 7 сарын 18

    Монгол сарлаг фестивалийг Архангай аймгийн тариат суманд зохион байгуулав.

  • 2015

    2015 онд

    Жерри Л.Холечек, Рэкс Д.Пиепер, Карлтон Х.Хербел нарын “Бэлчээрийн менежмент, үндсэн зарчмууд ба туршлагууд” сурах бичгийг орчуулав.

  • 2016

    2016 онд

    Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод аймгийн 12 суманд “Бэлчээр ашиглагчдын хэсгийн (БАХ) туршлагыг нэвтрүүлэх” Швейцарын хөгжлийн агентлагын Ногоон-Алт төслийг хэрэгжүүлэх гэрээг жилийн хугацаатай байгуулав.

  • 2016

    2016 онд

    НҮБХХ-ийн МОН-301 буюу Баруун бүсийн газрын доройтлыг бууруулах төслийг хэрэгжүүлэв. “Ховд аймгийн Дарви, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Дөрвөлжин сумдын бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжих замаар Дарви сумын Мөрөн, Бөхмөрөн сумын Хар-Алтат, Дөрвөлжин сумын Цогт багуудын бэлчээрийн доройтлыг бууруулах орон нутгийн чадавхийг нэмэгдүүлэх”

  • 2016

    2016 онд

    Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан /2014 оны мэдээнд үндэслэн боловсруулав.

  • 2016

    2017 онд

    АНУ-ын МСС-ын санхүүжилттэй “Хот орчмын бэлчээрийн сэргэх чадавхийн судалгаа”-ны төсөл. АНУ-ын Хорнадогийн Эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран “Хот орчмын бэлчээр” төслийн судалгааны ажлыг гурван үе шаттайгаар явуулж нийт 18 судлаач хамрагдлаа. Хот орчмын бэлчээрийн мониторингийн ургац, ургамлын бүрхэц тодорхойлох ажлыг АНУ-ын Хорнада Эрдэм шинжилгээний байгууллагын судлаач Жастин Ванзий удирдан явууллаа.

  • 2016

    2016 оны 7 сарын 16 - 22

    Канад. Бэлчээрийн олон улсын 10 дахь удаагийн конгрест оролцов.

  • 2017

    2017 оны 01 сарын 01

    Швейцарын хөгжлийн агентлагын Ногоон Алт-Малын эрүүл мэнд төслийн “Малчдын хэсэг бүлэг (БАХ) болон Бэлчээр ашиглах гэрээний (БАГ) туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх” хэсгийг хэрэгжүүлэх гэрээг 2017.01.01-2020.12.30 хугацаатай байгуулав.

  • 2017

    2017 он

    Холбооны бүтцэд байдаг ”Ногоо-Алт консалтинг” компаны Газрын нөхөн сэргээлтийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авлаа.

  • 2017

    2017 он

    Үндэсний хэмжээнд 18 аймгийн Засаг даргатай малчдын хэсэг бүлэгт тулгуурласан бэлчээрийн менежментийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээнд 2017-2020 онуудад бэлчээрийн доройтлыг бууруулах, урьдчилан сэргийлэхийн тулд судалгаа хийх, малчдын хэсэг бүлэг, хоршоо, холбоодыг хамтран хөгжүүлэх зэрэг заалтууд тусгагдсан.

  • 2017

    2017 он

    НҮБ-ийн ХХААБ-аас зарласан “Нүүдэлч малчдын мэдээлийн сан ” бүрдүүлэх хоёр шатны мэдээлэл цуглуулах төслийг хэрэгжүүлэв. Энэхүү төслийг 18 салбар холбоодоороо дамжуулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн. Төслийн зорилго Нүүдэлч малчдын санал, эрэлт хэрэгцээг төрийн бодлого шийдвэрт тусгах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор малчдын өөрсдийн оролцоонд түшиглэсэн мэдээлэл цуглуулах, сан бүрдүүлэх, бодлого боловсруулагчдыг баримт нотолгоо бүхий мэдээллээр хангахад иргэний нийгмийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн.

  • 2017

    2017 он

    Монгол орны бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд зурагт катологи хэвлэгдэв.

  • 2017

    2017 оны 08-р сарын 10-11

    Монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болсон “МОНГОЛ САРЛАГ” Фестивалийг Ихтамир суманд зохион байгуулав.

  • 2017

    2017 он

    . Тэмээний ноосыг зөв бэлтгэж, ашиг орлогоо нэмэгдүүлэх тухай гарын авлага. 19. 2017 оны 09-р сарын 27-28. Анх удаа Монгол орны бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, зохицуулалт, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үндсэн чиглэлээр салбарын мэргэжилтнүүд болон ашиглагчид нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилго бүхий "Монгол орны Бэлчээрийн үндэсний форум" –ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Төрийн болон төрийн бус, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хувийн хэвшлийн болон малчдын 250 гаруй төлөөллийг нэг дор цуглуулсан чуулганыг анх удаа Монгол улсад амжилттай зохион байгуулсан.

  • 2017

    2017 он

    Ногоон-Алт финанс ХЗХ, Малчдын Ногоон-Алт дундын хоршоо байгуулагдав.

  • 2017

    2017 он

    Биологийн төрөл зүйлийг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийг малчдын оролцоонд суурилсан бэлчээрийн зохистой ашиглалттай нягт холбох, малчдын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, малчдын байгууллагыг бэхжүүлэх замаар нөхөн сэргээх, сайжруулах арга хэмжээний үр дүн, тогтвортой байдлыг хангах арга барилыг уул уурхайн Баян Айраг болон Бороо Гоулд зэрэг компаниудтай хамтран нэвтрүүлэхээр ажиллаж байна.

  • 2018

    2018 он

    Олон улсын Газрын Эвслийн (ILC) гишүүнээр элсэн оров.

  • 2018

    2018 оны 04-р сарын 30

    ХХААХҮЯ-ны Отрын бүс нутгийн захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулж судалгааны төслийг эхлүүлэв.

  • 2018

    2018 оны 05-р сарын 10

    ХХААХҮЯ-тай хамтран “Мал аж ахуйн тогтвортой хөгжил 2018” малчдын улсын зөвлөгөөн-ийг Төрийн ордноо амжилттай зохион байгуулав.

  • 2018

    2018 оны 05 сарын 11-15

    МБАНХ, ХХААХҮЯ-тай хамтран Даян дэлхийн тогтвотой мал аж ахуйн хөтөлбөрийн 8 дахь удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулав.

  • 2018

    2018 оны 05-р сарын 29

    Исланд дахь НҮБ-ын Их сургуулийн дэргэдэх “Газрын доройтлыг бууруулах нь” хөтөлбөртэй хамтран газар, байгалийн нөөцийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан “Байгалийн нөөцийн менежмент: Мэдээлэл боловсруулах, үр дүнг тайлагнах, ашиглах ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

  • 2018

    2018 оны 07-р сарын 08-10

    Японы Саппоро хотноо Хоккайдогийн их сургууль дээр зохион байгуулагдсан “Бэлчээрийн менежментийн бага хурал”-д оролцов.

  • 2018

    2018 оны 07-р сарын 19

    Бэлчээр ашиглагчдын холбоодын удирдлагын уулзалт, зөвлөгөөн, “Сарлаг фестиваль 2018”-ийг зохион байгуулав. (Хөвсгөл аймаг Хатгал тосгон)

  • 2018

    2018 оны 07-р сарын 27

    Олон улсын Газрын Эвслийн (ILC) гишүүн орнууд Бүгд Найрамдах Индонез улсын Бандунг хотод зохион байгуулсан “Дэлхийн Газрын Форумд” оролцов. Африк, Ази, Европ, Ойрх Дорнод, Хойд Америк, Латин Америк, Карибын орнуудын төлөөлөл болох 77 орны 250 гаруй иргэний нийгмийн болон олон талт үйл ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцсон.

  • 2018

    2018 он

    “Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл, Эко тэмдэг” төслийг Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоo (МБАНХ), Хил Хязгааргүй Малын Эмч Нар ба Агрономчид Нийгэмлэг (AVSF), Монголын Ноос Ноолуурын Холбоо (МННХ), Тогтвортой Хэрэглээ, Үйлдвэрлэлийн Хамтын Ажиллагааны Төв (GGMBH), Монголын Байгаль Орчин Аюулгүй Байдлын Төв (CSCP), Монголын Банкуудын Холбоо (MBA) хамтран хэрэгжүүлж байна. 2018-2021 он хүртэл нийт дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг Европын Холбооноос санхүүжүүлсэн.

  • 2018

    2018 он

    Түүхий эдийн мөшгих тогтолцооны RMTS системийг нэвтрүүлж эхэллээ.

  • 2018

    2018 он

    Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, ШХА-ийн НАМЭМ төсөл, МБАНХ хамтран Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Уг тэтгэлгийн хүрээнд бэлчээрийн чиглэлийн нийт 19 төслийг санхүүжүүлэхээр шалгаруулсан. Уг төслүүд нь зорилтот аймаг сумдад бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулах, хөгжүүлэх, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, журам боловсруулж хэрэгжүүлэх, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах зэрэг ажлыг дэмжих чиглэлээр хэрэгжсэн.

  • 2018

    2018 оны 10 сарын 31

    Монгол орны бэлчээрийн үндэсний хоёрдугаар форумыг зохион байгуулав.

  • 2018

    2018 оны 12-р сарын 04

    IFAD буюу Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн дэмжлэгтэйгээр “Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. ХХААХҮЯ-наас 6 аймагт хэрэгжүүлж буй “Зах зээл зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтээр хийгдэж байгаа (БАМБ)-ийг бэхжүүлэх, чадавхижуулах төслийг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон “Хөгжлийн оньсон түлхүүр төв” ТББ-уудын түншлэл хэрэгжүүлж байна.

  • 2018

    2018 оны 12-р сарын 8-11

    Киргиз улсын төлөөлөгчдийг хүлээн авлаа.

  • 2019

    2019 оны 2-р сарын 1

    “Ногоон Бэлчээр” малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төслийг Ховд аймгийн Чандмань суманд хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг Хасбанктай байгуулав.

  • 2019

    2019 оны 05-р сарын 7

    Улсын Их Хурал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Үндэсний хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох яам, агентлагийн албан тушаалтнуудаас гадна 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн удирдах газрын дарга, нар болон малчид, тариаланчдын төлөөлөл нийт 850 гаруй хүн оролцсон.

  • 2019

    2019 оны 06-р сарын 06

    Мэргэжлийн сургалтын байгууллагын гэрчилгээ авлаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны А/192 шийдвэр.

  • 2019

    2019 оны 08-р сарын 11

    Монгол орны бэлчээрийн үндэсний “Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” сэдэвт гуравдугаар форумыг Ховд хотод зохион байгуулав.

  • 2019

    2019 оны 08-р сарын 17-18

    Хариуцлагатай тогтвортой сарлагийн аж ахуйг хөгжүүлэх аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгох “МОНГОЛ САРЛАГ” Фестивалийг Архангай аймгийн Ихтамир суманд зохион байгуулав.

  • 2019

    2019 оны 08 сарын 26

    Өсвөр үеийнхэнд зориулсан танин мэдэхүйн сургалт явуулж эхэллээ. Энэхүү зуны сургалтыг өсвөр үеийнхэн буюу дунд сургуулийн сурагчдад зориулан явуулах бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг буюу Цонжин болдог дахь сургалт судалгааны төвд эхлүүлэв.

  • 2019

    2019 оны 09-р сарын 25

    “Мах, хүнсний ногоо, цагаа идээ -2019” үзэсгэлэн худалдаанд Төв, Хэнтий, Увс, Дундговь, Баянхонгор, Архангай аймгуудын 20 гаруй хоршоо, малчид мах, хүнсний ногоо, цагаа идээ, зөгийн бал, арвайн гурил зэрэг бүтээгдэхүүнээр тус үзэсгэлэнд оролцов.

  • 2019

    2019 оны 11 сарын 05

    “Хариуцлагатай Нүүдэлчид”- Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих систем”-ийн оролцогч талуудын уулзалт боллоо. Энэхүү уулзалт нь “Монгол малын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, брэнд хөгжүүлэлтийн түүхийг бүтээн баталгаажуулах” зорилготой юм.

  • 2019

    2019 оны 09-р сарын 12-13

    Архангай аймгийн Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан сум, Дорнод аймгийн Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрцогт сум, Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг, Хархорин сум, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Норовлин сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад хэрэгжиж буй НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөөс санхүүжигдэх IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн уулзалт, зөвлөгөөн Хэнтий аймгийн Норовлин суманд боллоо

  • 2019

    2019 оны 11 сарын 07-09.

    Дорнод аймгийн “Тал нутгийн бэлчээр ашиглагчдын холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ч.Гэрэл тэргүүтэй тус аймгийн Цагаан-Овоо сумын Бэлчээр ашиглагч хэсгийн төлөөлөгч нар бөгөөд МБАНХ-нд сургалтад сууж, Төв аймгийн Өндөрширээт, Лүн, Заамар сумдад очиж, бэлчээрийн менежментийн чиглэлээр ажиллаж байгаа, уул уурхай бүхий сумын байгаль орчны өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд малчдын байгууллага хэрхэн ажиллах боломжтой зэрэг сэдвээр туршлага судлав.

  • 2019

    2019 оны 12 сарын 24.

    Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны /МБАНХ/ төв байранд 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлуудын нэгдсэн хурал боллоо.

  • 2020

    2020 оны 1-р сарын 25-26.

    Баянхонгор аймгийн Богд суманд “Тэмээ тэнгэрийн амьтан 2020” тэмээчдийн улсын зөвлөгөөнийг хамтран зохион байгуулагав. Тус наадамд Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Ховд аймгийн тэмээчид оролцов.

  • 2020

    2020 оны 02 сарын 13.

    Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн нэгдсэн үе шатны 2020 оны Удирдах хорооны уулзалт Хөдөө аж ахуйн яаманд боллоо.

  • 2020

    2020 оны 02 сарын 16-20

    Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, “Малчдын Ногоон-Алт” Дундын Хоршооны дарга, МБАНХ-ны хоршооны зөвлөх С.Жамбалдорж, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны зөвлөх, судлаач У.Будбаатар нар АНУ -ын Денвер хотноо "АНУ-ын Бэлчээрийн менежмэнтийн холбооны хурал"-д Монгол Улсаа төлөөлөн урилгаар оролцов.

  • 2020

    2020 оны 03 сарын 18.

    Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь Эс Эф Си Эс ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. МБАНХ-ны дэргэдэх Ногоон алт финанс ХЗХ-ны “Бүх гишүүдийн хурал 2019” боллоо. Тус хурлаар “Ногоон алт финанс” ХЗХ-ны Гүйцэтгэх удирдлагын 2019 оны тайлан, Хяналтын зөвлөлийн хяналтын тайлан, 2019 оны ашиг хуваарилалт, 2020 оны төсөв, төлөвлөгөө, Тусгай зөвшөөрөл эрх сунгуулах, Бизнес төлөвлөгөө 2021-2024 зэрэг сэдвүүдээр ярилцаж санал солилцлоо.

  • 2020

    2020 оны 04 сарын 10.

    Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”-ноос өнөөдөр 10 сая төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

  • 2020

    2020 оны 06 сарын 03.

    Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, Дижитал Медик ХХК хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичиг байгуулсанаар бэлчээрийн газрын зүй зохистой ашиглалт, ашиглалтын горим, технологийг туршин судлах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, шилдэг санал санаачлага, туршлагыг дэмжиж ажиллах, сургалт явуулах, түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын уялдаа холбоог хангаж, холбогдох яам агентлагуудтай хамтран ажиллана.

  • 2020

    2020 оны 06 сарын 11.

    МБАНХ-ны 2020 оны Удирдах зөвлөлийн хуралдааныг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулллаа. Тус хурлаар 2020 оны төлөвлөгөөний болон санхүүжилтийн төсвийн төсөл, аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбоодод төсөл хэрэгжих явцад бий болсон байр, эд хөрөнгийн өмчлөл, эзэмшилт ашиглалтыг сайжруулах талаар мэдээлэл саналыг тус тус хэлэлцлээ.

  • 2020

    2020 оны 06 сарын 16-20.

    Дэлхий нийтийг хамарсан короновируст халдварт өвчин гарсантай холбоотойгоор ноос ноолуурыг урд хөршид импортлох боломжгүй болсон нь дотоодын үндэсний үйлдвэрлэгчдэд түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлэх боломжийг олголоо. Энэ хүрээнд МБАНХ, “Малчдын Ногоон Алт” дундын хоршоо, Монгол текстайл ХХК хамтран Завхан аймгийн Баянтэс, Тэс, Асгат сумдад ажиллаж, малчдын хоршоодод тушаасан түүхий эдийн үнийн дүнгийн тодорхой хувьд нь Үндэсний үйлдвэрлэгч Монгол текстайл компанийн бүтээгдэхүүнээс сонгон авав.

  • 2020

    2020 оны 07 сарын 09.

    Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

  • 2020

    2020 оны 08 сарын 11.

    Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулав. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд Алаг-Эрдэнэ, Арбулаг, Улаан-Уул, Цагаан-Уул, Цэцэрлэг, Мөрөн сумдын БАХ-ын малчин гишүүдэд ХЗХ тухай анхан шатны ойлголт өгч сургалт хийж техникийн туслалцаа үзүүлэн Дундын сангаас ХЗХ-д шилжихэд урьдчилсан нөхцөл бүрдэж "Далайн хишиг финанс" ХЗХ үүсгэн байгуулагдлаа.

  • 2020

    2020 оны 08 сарын 12.

    “Тэсийн голын Монголчууд” аялал жуулчлалын төслийн нээлт боллоо. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Завхан аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Увс нуур-Тэс голын сав газрын захиргаа хамтран Хөвсгөл, Завхан, Увс аймгийн 8 сумын малчдыг түшиглэсэн Тэсийн голын Монголчууд төслийг хэрэгжүүлнэ.

  • 2020

    2020 оны 08 сарын 20.

    Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Дижитал Медик ХХК-ны Гүйцэтгэх захирал М.Амартогтох нар Малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих системийг хөгжүүлэх гэрээг үзэглэлээ.

  • 2020

    2020 оны 08 сарын 21.

    Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Бороогоулд ХХК-ийн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, үр дүнг танилцуулах, туршлага солилцох уулзалт, үзүүлэх сургалтад оролцов. Уг хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ТББ ажиллаж, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Доргонтын бэлчээрийн экосистемийг сайжруулах болон Бортолгойн зурвасан ойн экосистемийг дүйцүүлэн хамгаалах төслийг хэрэгжүүлж байна.

  • 2020

    2020.08.25

    Увс аймгийн Завхан, Хяргас, Өмнөговь сумын БАХ-ын малчид иргэдийн төлөөлөл ХЗХ үүсгэн байгуулах сууриа тавив. Завхан аймагт НАМЭМ төслийн дэмжлэгтэйгээр шинээр байгуулагдаж СЗХ-оос үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авсан ХЗХ-дын төлөөлөл Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын "Вангийн ивээл" ХЗХ болон Дарви сумын Ихэс нуурын хишиг ХЗХ-ны үйл ажиллагаатай танилцав.

  • 2020

    2020.09.02

    Монгол улсын НЭС Монгол Платформыг хариуцагч байгууллагын чиг үүргийг Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо хүлээн авлаа. Чиг үүргийн дагуу МБАНХ нь Олон Улсын Газрын Эвсэл болон гишүүн байгууллагуудтай 2020-2022 онд хамтран ажиллах юм.

  • 2020

    2020.09.04

    Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран Могойн голын нүүрсний уурхайн хотхонд байх хүүхдийн Цэцэрлэгт 1 сая төгрөгийн үнэ бүхий тоглоомыг хандив болгон өгөв.

  • 2020

    2020.09.14

    Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжин вилла сургалтын төвд “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг нэвтрүүлэх хүрээнд загвар сумдын СБАХ-ийн тэргүүн, АБАХ-ны гүйцэтгэх захирал нарыг чадавхижуулах сургалт зохион байгуулав

  • 2020

    2020.09.15

    ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, Ногоон алт малын эрүүл мэнд төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Мал аж ахуй, газар тариалан хосолсон бүсэд бэлчээр ашиглагчдын хэсэг, гэрээний туршлагыг нэвтрүүлэх” төслийн хүрээнд Сүүний чанар аюулгүй байдлын баталгаажуулалтын ажлыг сайжруулах зорилгоор Төв аймгийн Борнуур суман дахь Витафит милк ХХК-ийн сүү хүлээн авах цэг дээр малчдаас сүү хүлээн авч бүртгэх, чанар шалгах үйл ажиллагаатай танилцав

  • 2020

    2020.09.16

    “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг хөгжүүлэх хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос загвар сумдын СБАХ-ийн тэргүүн, АБАХ-ны гүйцэтгэх захирал нар Төв аймгийн Борнуур суманд очиж, тус сумын малчдаас бэлтгэж буй “Сүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт” мөшгөх үйл ажиллагаатай танилцлаа.

  • 2020

    2020.09.24-25

    ХХААХҮЯ, ШХА-ийн "Ногоон алт-малын эрүүл мэнд" төслийн хүрээнд Архангай аймгийн Цэцэрлэг суманд зохиогдсон “Эрүүл Бэлчээр-Эрүүл Мал-Эрүүл Хүнс” Бүсийн зөвлөгөөнд Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал Стефани Бурри, Ногоон алт малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан тэргүүтэй төслийн холбогдох мэргэжилтнүүд оролцов.

  • 2020

    2020.10.08

    Монгол ахуй, ёс заншил, өв соёл, уламжлалыг сурталчилан таниулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Тэсийн голын Монголчууд” төслийн ээлжит сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Завхан аймгийн Тэс, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Увс аймгийн Тэс сумын малчдын төлөөлөл оролцож, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт морин аялалын “Гэр кэмп” болон “Тэрэлж Лож” гэр жуулчны баазын үйл ажиллагаатай танилцав.

  • 2020

    2020.10.15

    Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит Орон нутгийн сонгууль болж, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Сумын иргэдийн төлөөлөгчийн хуралд МБАНХ-ны салбар 18 аймгаас 198 хүн сонгогдлоо. Нийт сонгогдсон төлөөлөгчдийн 164 нь эрэгтэй, 34 нь эмэгтэй гишүүд байв.

  • 2020

    2020.10.17

    Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Дэлхийн хүнсний өдөрт зориулсан арга хэмжээнд оролцов Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөх Б.Мэнджаргал оролцов.

  • 2020

    2020.10.19

    Увс аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо 10 жилийн ойн өдрөө шинэ байртай болов.

  • 2020

    2020.10.22

    Монголын ноос ноолуурын салбарт тогтвортой байдлыг хангахад малчдын Хоршоодын оролцоо, сайн туршлагын талаар зөвлөлдөх “Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг хамтран зохион байгуулав. Энэ үеэр AVSF Монгол байгууллагаас Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл" төсөл болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран хэрэгжүүлж байгаа малчдын хоршоодын сайн туршлагуудаас танилцууллаа.

  • 2021

  • 2021

  • 2021

  • 2021

  • 2021

  • 2021

  • 2021