Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо болж байна

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) нь 2025 оны 12-р сарын 2-нд Италийн Ром хот дахь ХХААБ-ын төв байр болох Шейх Зайед төвд 2026 оны “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP)-ийн нээлтийн ёслолыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь бэлчээр, мал аж ахуйн нэгжүүд хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулах, экосистемийн эрүүл мэнд, үндэсний болон орон нутгийн эдийн засагт гүйцэтгэдэг чухал үүргийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор НҮБ-ын тэмдэглэлт өдрийг албан ёсоор эхлүүлж байгаа хэрэг юм.

Дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувийг эзлэх бэлчээр нутагт өнөөдрийн байдлаар 200 гаруй сая хүн мал аж ахуй эрхлэн амьдарч байна.

Эдийн засаг, хүн амын амжиргаанд чухал үүрэг гүйцэтгэж буй мал аж ахуй, түүнийг эрхлэгчдийн үүрэг, хувь нэмрийг дэлхий нийтэд сурталчлах, үнэлэмжийг өсгөх, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн үр ашгийг хүртэхэд бэлчээрийн хувь нэмрийг таниулах, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд тухайн жилийн (2026) ач холбогдол оршиж байна.

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил 2026-ийн зорилго

  • Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдээс үүдэлтэй нийгмийн үнэ цэнийн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх.
  • Орчин үеийн хэрэгцээг хангахын тулд мал аж ахуйн мэдлэг, инноваци, эвслийн зохион байгуулалтыг дэмжих.
  • Тогтвортой бэлчээрийн менежмент болон мал аж ахуй эрхлэгчдийн амьжиргааг дэмждэг нотолгоонд суурилсан бодлого, хууль тогтоомжийг дэмжих.
  • 21-р зуунд бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн өмнө тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх ёс зүйн хөрөнгө оруулалтыг дэмжих. зэрэг болно.

Холбоотой мэдээллийг дараах сувгаар авах боломжтой

International Year of Rangelands and Pastoralists 2026 Opening Ceremony

 2 December 2025
 12:30 CET
 https://www.fao.org/.../detail/iyrp-2026-opening-ceremony/en

#YearOfRangelandsAndPastoralists #IYRP2026 

https://www.facebook.com/photo?fbid=1283692333799166&set=a.592629356238804

https://www.facebook.com/profile.php?id=61577799265855