Бид “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP) 2026 санаачилгыг дэмжиж ирсэн

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо болж байгаа энэ түүхэн цаг үеийг наашлуулахын тулд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо санаачлагтай ажиллаж дэмжиж ирсэн.

"Тэсийн голын нүүдэлчид" киноны хэсгээс оруулсан Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн нээлтийн энэхүү видеог НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар санал нэгтэйгээр батлагдсан Бэлчээрийн газар нутаг, мал аж ахуйн олон улсын жил (IYRP) 2026 санаачилгыг дэмжих зорилгоор хийсэн. Үүнийг кино найруулагч Патрик Аугенштейн IYRP-ийн дэмжлэг үзүүлэх бүлэг болон энэхүү чухал хүчин чармайлтыг дэмждэг дэлхий даяарх мянга мянган хүмүүст зориулж бүтээжээ. Үүнийг CELEP (Зүүн Африкийн мал аж ахуйн төлөөх Европын лоббичдын эвсэл)-ийн өмнөөс Бельгийн -"Vétérinaires Sans Frontières" байгууллага санхүүжүүлсэн.