МБАНХ Иргэний нийгэм одоо (Civil Society Now буюу CSN) платформд нэгдлээ

Иргэний нийгэм одоо нь Пипл ин Нийд (ПИН) ОУТББ-ын санаачилгаар хэрэгжиж байна. Энэхүү платформ нь ПИН-ийн Тусламж, Хөгжлийн Газрын техникийн, байгууллагын болон төслийн удирдлагын туршлагыг ИНБ-ын чадавхыг бэхжүүлэхэд зориулан мэдээллийн сан болгон хөгжүүлснээрээ онцлог болно.

ПИН нь цаг хугацааны явцад өргөжиж,  жижиг иргэний нийгмийн байгууллагаас олон улсын ТББ болон хөгжсөн. Иргэний нийгэм одоо платформ нь энэхүү түүхэн замналын туршлага, сургамжид үндэслэн  CSN-ийн гишүүдэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна. ПИН-ийн ажилтнууд хүмүүнлэгийн байгууллагыг удирдан чиглүүлэх практик туршлага,  техникийн зөвлөгөө болон гол бодлогууд, журмуудад зориулсан загваруудыг англи болон дөрвөн улсын хэл дээр бэлтгэн гишүүддээ санал болгож байна.

Энэхүү платформ нь цахим болон танхимын арга хэмжээ, үйл ажиллагаануудаар  дамжуулан гишүүдийнхээ чадавхыг бэхжүүлэх, CSN-ийн гишүүдээ хооронд нь болон бусад туршлагатай мэргэжилтнүүдтэй холбох, харилцан туршлага солилцох, хандивлагчидтай холбоо тогтоох боломжийг бий болгож өгдөг. Тус платформ нь иргэний нийгмийг бэхжүүлэхэд чиглэсэн тухайн улс орны хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, сүлжээ,байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж ирсэн. 

2025 оны 4-р сарын байдлаар CSN нь Непал, Монгол, Украйн зэрэг ПИН-ийн Тусламж, Хөгжлийн Газрын үйл ажиллагаа явуулж буй сонгогдсон улс орнуудад 120 гаруй гишүүнтэй. Одоогоор шинэ гишүүд CSN-д зөвхөн урилгаар нэгдэн орж байна. МБАНХ нь 2025 оны 9 дүгээр сард CSN-д нэгдээд байна.