Энэ жилийг олон улсын хэмжээнд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” болгон тэмдэглэж байна. Өнөөдөр Чингис хаан үндэсний музейд Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран зохион байгуулав. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Италийн Ром хотод нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдсан билээ. Өнөөдөр ийнхүү манай улс үндэсний хэмжээнд нээлтээ хийж, олон улсын жилийг орон даяар эхлүүлж байна. Нээлтэд дотоод, гадаадын 170 гаруй зочид, төлөөлөгч оролцсон ба үндэсний газрын эвслийн гишүүн байгууллага болох Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Бодлого судлалын төв, Байгаль орчны Жасыль холбоо, Монголын газар зохион байгуулагчдын холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны төлөөлөл мөн оролцлоо.
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг тэмдэглэх нь Монгол Улс ОУ-ын түвшинд хамтын ажиллагаа өрнүүлэх, дотооддоо бүх талууд хамтран ажиллах, малчид, хөдөөгийн иргэд, олон нийтийн байгууллагад үр өгөөжтэй дэмжлэг үзүүлэх арга зам, эх үүсвэрийг шийдэх чухал цаг үе болохыг олон нийтэд хүргэж байгаа ач холбогдолтой арга хэмжээ юм.
https://www.facebook.com/share/p/1JBqUitNvN/?mibextid=wwXIfr










