"Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, “Тогтвортой хөдөө аж ахуйн судалгаа, хөгжлийн төв” ТББ-тай хамтран “Монголын Унаган байгалийн хүлцэл, тогворжилтыг хангах нь” (ENSURE) төслийн хүрээнд "Малын чанар сайжруулах, генетик нөөцийг хамгаалах" дэд төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд малын чанарыг сайжруулах ажлын чиглэлээр дараах сумдад “Малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж”-ийг байгуулаад ажиллаж байна. Үүнд:

1.Бөхөн шарын нурууны бүсэд: Архангай аймгийн Өлзийт,

2.Зармангийн говийн бүсэд: Говь-Алтай аймгийн Эрдэнэ,

3.Улаан шалын хоолойн бүсэд: Баянхонгор аймгийн Баянцагаан сумыг тус тус сонгож “мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж”-ийг шинээр байгуулах, чадавхижуулах талаар мэргэжил арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Төслийн хүрээнд 2021 оны эхний улиралд: Архангай аймгийн  Өлзийт, Баянхонгор аймгийн Баянцагаан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдын  “Малын үржлийн ажлын ойрын болон дунд хугацааны (2021-2030 оны) стратеги төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж, сум тус бүрийн  ИТХ-аар хэлэлцүүлж батлуулаад байна. Цаашид уг стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах талаар арга зүйн зөвлөмжийг өгч ажиллана.

Мөн 2020 онд төслийн зорилтот дээрх 3 суманд хийсэн судалгаа, бог малын үзлэг, ангилалтын үеэр санамсаргүй түүврийн аргаар цөм сүрэгт тэнцсэн үржлийн  ухна 60, эм ямаа 90, нийт 150 ямаанаас ноолуурын 180 дээж авч, дээжинд голч, жигдлэг (хувьслын илтгэлцүүр), үсний ширхэгтийн нумралтын өнцөг  (атираа) зэрэг чанарын үзүүлэлтүүдийг лабораторийн шинжилгээ хийж тодорхойлсон байна. Үүнд:

Ноолуурын чанарын үзүүлэлт:

Аймаг, сум:

Хүйс

Тоо

Ноолуурын ширхэгтийн

дундаж голч, мкм

Жигдлэг, Cv, %

Баянхонгор, Баянцагаан

Ухна

15

15,8

19,4

Эм ямаа

32

15,5

17,1

Говь-Алтай, Эрдэнэ

Ухна

31

15,6

18,0

Эм ямаа

70

15,5

18,5

Архангай, Өлзийт

Ухна

14

16,0

15,8

Эм ямаа

18

15,3

17,6

Дээрх шинжилгээгээр гурван сумын ухнын ноолуурын дундаж голч 15,6 (Эрдэнэ)-аас 16,0 мкм (Өлзийт), эм ямааных 15,3 (Өлзийт)-аас 15,5 мкм-ийн (Эрдэнэ, Баянцагаан) хооронд хэлбэлзэж байгаа нь Монгол Улсын ноолуурын чанарын стандартын дээд ба I зэргийн шаардлага хангасан гэсэн дүн гарсан байна.

Ямааны ноолуурын  нарийн (голч) нь  чанарын гол үзүүлэлт бөгөөд  эдгээр дээжийг ашиглан хээрийн нөхцөлд  ноолуурын голчийг нүдэн баримжаагаар тодорхойлох тулгуур дээж 20 (эталон)-ыг бэлтгэн уг төсөл хэрэгжиж буй 13 сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн нарыг чадавхижуулахад ашиглахаар ажиллаж байна. 

  ТУЛГУУР ДЭЭЖ ашиглах заавар

Ямааны ноолуурын нарийн (голч)нь чанарын гол үзүүлэлт бөгөөд түүнийг хээрийн нөхцөлд буюу ямаа ангилалтын үед нүдэн баримжаагаар тулгуур дээжтэй харьцуулж тодорхойлно.

Тулгуур дээжний нүүрэн хэсэгт ноолуурын дээж, ар талд нь тухайн дээжийг бүрдүүлж байгаа ноолуурын ширхэгт бүрийн голчийг микрометрээр хэвийн тархалтын суурь буюу хэвтээ тэнхлэгт, голчид харгалзах ширхэгтийн  давтамжийг (тоо) босоо тэнхлэгт тус тус харуулсан байна. Хэвийн тархалтын хуулийн дагуу тухайн дээжний хамгийн олон давтамж бүхий ширхэгтийн голч нь түүний арифметик дундажийг төлөөлөх бөгөөд түүнээс хоёр тийшээ ширхэгтийн давтамж цөөрөх, харин голч нь баруун гар тал руу бүдүүсэх, зүүн гар тал руу нарийсах зүй тогтолтой.

Ноолуурын дундаж голч, мкм:

15,51-16,5                   I          зэрэг

16,51-17,5                   II          зэрэг

17,51-19,0                   III         зэрэг

19,01-23,0       бүдүүн ноолуур (кашегор)

Голчийн жигдлэг:

18.5-19.5% дунд, 

≥19.6% тааруу,

≤18.6% сайн гэж үзнэ.

Ямааны далны ар хэсгээс хялгасыг ярьж, чимхэж авсан ноолуураа ширхэгтийн дагуу зулж, тулгуур дээжний ширхэгтийн бүдүүн, нарийн, давтамжтай харьцуулж, дундаж голчийн үнэлгээ хийнэ.  

Голчийг нүдэн баримжаагаар үнэлэхэд анхаарах зүйлс:

• Атираа ихтэй ноолуур хол долгиотой ноолуураас нарийн 

• Ширхэгт нь нүдэнд үзэгдэхгүй байх тусам нарийн 

• Эсрэгээр нүдэнд тод мэдэгдэж байвал бүдүүн байна

• Ялгүй салхинд хийсч байвал нарийн талдаа багтана

• Ширхэгт нь урт байх тусам бүдүүн тийшээ болно

• Хялгас урттай (савгатай) ямааных нарийн байх хандлагатай

Тулгуур дээжний загвар

 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ: МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО.

2021.05.25