Цагаан-Уул суманд

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд БАХ-ийн Хуримтын хөндийд бэлчээрийн ургац сайжруулах, малчид хоорондын бэлчээрийн маргааныг таслан зогсоох, малчид мал сүргээ байгалийн гамшгаас хамгаалахын тулд чанартай тэжээл тариалж, бэлтгэж сургах зорилгоор "Ногоон тэжээл тариалах" төсөл хэрэгжүүлсэн байна. Бэлчээрийн ургац нэмэгдүүлэх, сайжруулах, мал сүргийн байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалан, БАХ-ийн тэжээлийн нөөц сан бүрдүүлэх, өөр бусад малчдад ногоон тэжээл тариалах талаар зааж сургах, ногоон тэжээл тариалах явдлыг дэлгэрүүлж сумынхаа тэжээлийн нөөц санг бүрдүүлэх, мал сүргийн өсөн үржих, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн баталгаа нь байгалийн бэлчээрээс гадна хүрэлцэх хэмжээний тэжээлийг бэлтгэж, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагын үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлсэн аж. Төслийн хүрээнд ногоон тэжээлийн үр дэмжлэгээр авснаар талбайг хагалж бэлтгэн тариалалт эхлүүлсэн ба явцын хүрээнд услалт хамгаалалт арчилгааг хийж намар хураалт анхны ургацаа хураан авчээ.

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.