Ашиглагдахгүй булагдсан худгийг сэргээх

Ховд аймгийн Ховд сумын Салбан Бэлчээр ашиглагчдын хэсгийн хаваржааны бүст усны хангамж муу бэлчээр хүрэлцэхгүй учир ашиглагдахгүй булагдсан худгийг малтаж гарган устай болгож бэлчээрийг бүрэн ашиглах зорилготой "Эхэн худаг" төсөл хэрэгжүүлсэн байна. 

Уг төслийг хэрэгжүүлснээр Салбан БАХ-н 13 өрх ундны усаар хангагдаж, 8000 гаруй толгой мал услах асуудал шийдэгдэж, усны хомсдлоос болж ашиглагдахгүй байгаа бэлчээрийг ашиглаж бэлчээрийн талхлалтаас хамгаалагдсан байна. Малчид хүч хөдөлмөрөө гарган худагны чулуун доторлогоог гар аргаар хийж, гадна талд амбаар барьж хамгаалалтанд авчээ. Төслийн зүгээс ус татах мотор, шатахууны дэмжлэг үзүүлсэн байна.

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.