Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ивцэг 3-р багийн “Хяраан” БАХ-н ахлагч Б.Жавзандулам сүү, цагаан идээ боловсруулж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх "Аарц" төслийг хэрэгжүүлсэн байна. Уг төслийн хүрээнд малын сүүг өрхийн үйлдвэрлэлээр бэлтгэн, уламжлалт аргаар боловсруулж, цагаан идээ, аарц бэлтгэн Сүхбаатар сумын зах дээр борлуулах ажлыг хийсэн байна. Мөн өвөл хаврын улирал борлуулах аарцны нөөцийг бэлтгэж, цагаан идээ борлуулж, олсон орлогоор малын хүчит тэжээл бэлтгэжээ. Уг төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнгүүд гарсан. Үүнд:
- Үнээний сааль сүүгээ бүрэн ашиглаж, цагаан идээ, аарц болгон боловсуулж, зах зээлд борлуулан гурван зуун мянган төгрөгийн ашиг олсон ба 200 кг-г нөөцлөн авсан.
- Аарцны борлуулалтаас олсон 1 сая төгрөгөөр малын хүчит тэжээл болох улаан будаа 3 тн-г худалдан авч, малын тэжээлийн хамгамжаа сайжруулсан.
Төслийн үр шимийг хүртэгч “Хяраан” БАХ-н ахлагч Б.Жавзандулам хэлэхдээ "Манай гэр бүл өрхийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, аарц цагаан идээ боловсруулан зах зээлд борлуулах, нөөцлөх зорилгоор Ногоон алт төслөөс 500 мянган төгрөгийн төслийн дэмжлэг авч, өөрсдийн мөнгөн дээрээ нэмэрлэн ажилласнаар багагүй ашигтай ажилласан. Өрхийн орлогоо нэмэгдүүлж, борлуулалтын орлогоосоо малын хүчит тэжээл бэлтгэхэд ашиг тустай ажил болсон. Малчин бидний малын бэлчээрийг хамгаалах, сайжруулах талаар санаа тавин ажиллахын зэрэгцээ өрхийн үйлдвэрийг дэмжиж тусалж байдаг төслийн хамт олонд их баярлаж байна" гэлээ.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.