Ховд аймгийн Үенч суманд сүүлийн жилүүдэд үед хур тундасны хэмжээ багасч байгаатай холбоотойгоор сумын хадлангийн гол талбай Цагаан Түнгэ багт ус хүрэхээ болиод хоёр жил болж байгаа аж. Үенч суманд 2020 онд Цагаан эргийн услалтын системийн 100 га талбайг ашиглалтанд оруулж байгаатай холбогдуулан "Үенч алтан нутаг" ТББ-аас 10 га талбайд тариалалт хийхээр сумын засаг даргатай зөвшилцсөн тул уг талбайд ногоон тэжээл тариалж тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилготой "Ногоон тэжээл тариалах" төсөл хэрэгжүүлсэн байна.
Төслийг хэрэгжүүлэгчид Үенч сумын Цагаан түнгэ Цагаан эргийн услалтын системийг ашиглаж, 5-10 га талбайд ногоон тэжээл тариалан нийт 3000 боодол тэжээл бэлтгэсэн бөгөөд цаашид жил бүр малын тэжээлийн ургамал тариалж сумын хадлангийн нөөц бүрдүүлэх зорилго тавьжээ.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.