Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын СБАХ Бэлтэс, Хорон тал Бэлчээр ашиглагчдын хэсэг дэх Тусгай хамгаалалттай газрын орчны бүс нутаг малын бэлчээрт ургадаг нэн ховор болон ховор эмийн ургамлыг малчдын оролцоотой хамгаалах, хадлангийн ургамлыг нэмэлтээр тарьж ургуулах, вансэмбэрүү, чонын хэл, алтайн сонгино, ванчингарав, их бага саадган цэцэг гэх мэт/ ургамлыг хамгаалах зорилгоор "Бэлчээрийн ургамал хамгаалах төсөл" хэрэгжүүлсэн байна.
Төслийн хүрээнд малчид, иргэдэд мэдээлэл хийж, сургалт зохион байгуулсан аж. Энэхүү төсөл хэрэгжсэн Шивлэг багийн малчид нь жилийн 4 улиралд нүүдэл хийн бэлчээрээ сэлгээн ашигладаг онцлогтой бөгөөд Хорьдол Сардагийн нурууг даван урд бие Шивлэг, Бэлтэс, Хорон талын голуудад өвөлжиж хавар 3 сарын 15-ны дотор нүүдэл хийн Ууржуул, Өлийн даваагаар даван Хорьдолын ар талаар хаваржиж малаа төллүүлдэг байна. Намар 10 сарын 15-аас хойш өвөлжөөндөө буудаг учраас бэлчээр ашиглалт сайтай гол голоороо Шивлэг багийн малчид БАХ-ийн зохион байгуулалтанд нэгдэн орж чадсан ажээ. Бэлтэс БАХ малчин Б.Дамдинсүрэн, Б.Лхагвасүрэн, Б.Ганзориг нар 200 гаруй эмийн ургамал ургадаг хадлангийн талбайгаа өнжөөж, хөлийн бууцанд ногоон тэжээл тариалж нэмэлтээр хадлан авах боломжийг нэмэгдүүлж хамтын хүчээр хадлангаа хураасан байна. Мөн Сонгинтын сонгины үрийг авч хамгаалж буй бэлчээрт тариалалт хийжээ.
Төслийн үр дүнд:
- Байгаль хамгаалах үйл ажиллагаанд малчид, БАХ, СБАХ оролцоог сайжруулах, хамтын оролцоотой бэлчээрийн эмийн болон нэн ховор ургамал хамгаалах замаар бэлчээрээ зүй зохистой ашиглаж сурах
- Бэлтэс, Хорон тал БАХ-ийн бэлчээрт ургадаг Цохь, Сонгинт, Нарийн гуя зэрэг газруудын зэрлэг сонгиныг хамгаалж үлдэх малчид иргэд зэрлэг сонгиныг зүй зохистой ашиглаж сурах
- Бэлчээрийн эмийн ургамлыг хамгаалсанаар ургамлын нөөцийг нэмэгдүүлэх сайн талтай
- Малчид ногоон тэжээл тариалсанаар нэмэлтээр хадлан тэжээлээ бэлтгэх, хадлангийн талбайгаа хамгаалах
- УТХГ, байгаль хамгаалагчид СБАХ, БАХ, малчдын хамтын ажиллагаа сайжирна
- Бэлчээрийн сэлгэлтийг цаг тухайд хийж хэвшнээр бэлчээр нутагаа хамгаалж хариуцлагатай малчин болоход суралцсан байна.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.