Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2-р багийн малчин А.Мөнхтуяа "Цагаан идээ" төслийг хэрэгжүүлэн цагаан идээ боловсруулж, борлуулан, өрхийн орлогоо нэмэгдүүлжээ. Сүүг уламжлалт аргаар боловсруулж, ааруул, цагаан идээ бэлтгэж, Дархан хотын зах зээлд борлуулан олсон орлогоор малын өвс тэжээлийн нөөцөө бэлтгэсэн байна.

Төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнгүүд гарсан. Үүнд:

  • Сүү саалиа боловсруулж, цагаан идээ, ааруул, өрөм боловсуулж, зах зээлд борлуулан 900 мянган төгрөгийн ашиг олсон.
  • Өрхийн орлогоо нэмэгдүүлсэн мөнгөн орлогоо намар хадлан өвс бэлтгэхэд зарцуулж, малынхаа өвс тэжээлийн нөөцийг бэлтгэхэд эх үүсвэр болгож чадсан.
  • Сүү цагаан идээ боловсруулж, төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хот, төвлөрсөн хүн амтай газруудад борлуулах, арга туршлага хуримтлуулсан. 

Төслийн үр шимийг хүртэгч А.Мөнхтуяа хэлэхдээ "Би сүүлийн жилүүдэд гэр бүлээрээ малынхаа сүү саалийг боловсруулж, зах зээлд борлуулж байгаа. Энэ удаад “Ногоон алт”-аас төсөл авч, үйл ажиллагаагаа нэмэгдүүлж ажилласан. Малчин бидэнд бэлэн мөнгөний хэрэгцээ байнга тулгарч байдаг, хадлан өвсний цагаар төслийн санхүүжилт авч, цагаан идээ боловсруулах, борлуулах эргэлтэд оруулж, орлогоо олж ажилласан нь өвс хадлангаа бэлтгэхэд их тустай болсон. Цаашид сүү, цагаан идээ боловсруулж, борлуулах ажлаа улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа" гэв.

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.