Ховд аймгийн Зэрэг сумын Баруун хөвөө БАХ “Хадлангийн талбайг бордоожуулах” төслийг хэрэгжүүллээ. Төслийг хэрэгжүүлсэнээр ургацын хэмжээ нэмэгдэж, 4 багийн малчид хадлангаа хүрэлцээтэй хэмжээнд авч, өвөл хаврын улирлыг хохирол багатай давах боломж бүрдсэн байна. Мөн цөлжилт саарч бэлчээр сэргэх таатай нөхцөл бүрджээ.
Төслийн хүрээнд хадлангийн талбайн шуудууг малтан сэргээх, Ховд аймгаас бордоо татан авах, талбайг малын хөлөөс чөлөөлөх зэрэг ажлыг хийж, 100 гаруй малчид биечлэн оролцож,хадлан авдаг 300 малчин өрх 2000 тонн хадланг өөрсдийн хүчээр бэлтгэж чаджээ.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.