Сэлэнгэ аймгийн Сант сумын СБАХ, Ивэн /1 баг/- ийн Дөш хайрхан БАХын малчин Л.Бямбацэцэг Мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлж малжих, хүн ам төвлөрсөн хот суурин газар болон сум орон нутагтаа сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хөдөөд ажлын байр нэмэгдүүлж өрхийн орлого дээшлүүлэх зорилгоор "Сүүн цацал" төслийг хэрэгжүүлсэн байна.
Төслийн хүрээнд сүүний чанарыг сайжруулах, иргэдэд эклогийн цэвэр бүтээгдэхүүнийг хүргэх, борлуулалт хийхдээ үнийг хэт хөөрөгдөхгүй зах зээлийн уян хатан чанарыг барьж, зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулан өрхийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэж амьжиргааны түвшин сайнаар нөлөөлсөн гэж дүгнэж байна. Мөн экологийн цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнээр Сант сумын болон ойролцоох Дархан, Хөтөл хотуудын иргэдийг хангах боломж тодорхой хугацаанд бүрджээ.
Төслийн үр шимийг хүртэгч “Сант” СБАХ-ны Гүйцэтгэх Захирал Л.Бямбацэцэг: “Сүүн цацал” төслийг СБАХ-оос хэрэгжүүлсэнээр нэг ч гэсэн БАХ-ийн малчдын сүү, цагаан идээг 2 сарын хугацаанд борлуулахад бодитой дэмжлэг болсон. Малчин өөрсдөө ганц нэгээрээ өөрсдийн бүтээгдэхүүнээ зарж борлуулахад хүндрэлтэй байдаг учраас, тэр ажлыг нь хөнгөлж, төслийн хүрээнд зохион байгуулсанд талархалтай байсан. Малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад нэгдсэн сүлжээ, төвлөрсөн хангамж, түгээлт, бүтээгдэхүүний чанар зэрэг олон асуудал байдаг боловч үүнийг шийдвэрлэх арга замуудын нэгийг энэ төслөөр хэрэгжүүлж чадлаа гэж бодож байна.