Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын СБАХ 7-р багт байх Дэлийн булгийн эхийг малын хөлөөр дарагдах, бохирдохоос сэргийлэх зорилгоор хашиж хамгаалах, хашаа хайс хийлгэх, хурсан элсийг зөөж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. "Булгийн эхийг хашиж хамгаалах" уг төслийн хүрээнд сумын төвд төмрөөр хашаа хайс хийдэг хувь хүнээр 15х15 м буюу нийт 60 м хашааг хийлгэж, булгийн эхэнд хурсан элсийг 30 портер элсийг зөөж тээвэрлэн хашиж хамгаалсан байна.
Булгийн эх ямар ч хамгаалалтгүй малын хөлөөр усны ундрага элс, шороонд дарагдах, өтөгөөр ус бохирдсон байсан бол 15х15 м төмрөн хайс хашаагаар эхийг хамгаалснаар дээрхи асуудал бүрэн шийдэгджээ. Мөн Дэлийн булгийн ойр хавьд БАХ-ийн 20 малчин өрхийн 3500 гаруй толгой мал хавар, зун, намрын улиралд уг булгаар ундаалдаг бөгөөд булгийн эх гадны нөлөөгөөр бохирдохоос хамгаалагдсан байна. Түүнчлэн Арвижих БАХ-ийн малчдын хүчээр ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 5 малчинд ажлын хөлс 1,5 сая төгрөгийн өрхийн орлогод нэмэр тус болсон гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид дүгнэж байна.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.