Ард Аюушийн хойч ТББ

Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн "Шуудуу" Бэлчээр ашиглалтын хэсэгт бэлчээрийн ургамал гарц, даац хэтрэлт, фото мониторингийн 5 жилийн үр дүнгийн харьцуулалт, үүнээс гарах үр дүн цаашид анхаарах талаархи асуудлуудыг хэсгийн малчдад танилцуулж сумын ИТХурал, багийн ИТХуралд уламжилж үүнээс гарах журам, бэлчээр хамгаалахад хийгдэх асуудлууд болон цаашид хийх ажлын төлөвлөгөө гаргаж, “Бэлчээрийн зураглал” хийх төсөл хэрэгжүүлжээ. Уг төслийг хэрэгжүүлснээр Шуудуу БАХ-ын зуслан намаржааны бэлчээрийг 3 жил өнжөөж сэлгэлт хийх, сэргээх, малын тоо толгойг бууруулах, чанаржуулах, отор нүүдлэлийг илүүтэй хийдэг болох зорилго тавьсан байна. 

Төслийн үр дүнд бэлчээрийн зураглалын сүүлийн жилүүдийн харьцуулалт ургацын хэмжээ, даац хэтрэлтийн хэмжээг тодорхойлж танилцуулга хийж малчдад мэдээллэж гарын авлагатай болгосноор БАХ-н малчдын мэдээллийн сан нэмэгдэж, малчид малын тоо толгойндоо хяналттай болж, бэлчээрээ сэлгэх, сэргээх, өнжөөх, нутаг сэлгэх зэргээр олон талын санаа санаачлагатай, хариуцлагатай болсон. Энэ багийн БАХ-н 210 малчин хамрагдсанаар бусад багийн БАХ-н малчид баг, хэсэгтээ туршлага солилцон  журам гарган бэлчээрээ хамгаалж байна. Мөн тухайн багийн зуслангийн бэлчээрт хот айлуудын дунд хог, сэг сэвсийг малчид өөрсдөө санаачлага гарган цэвэрлэсэнээр БАХ-н зуслан намаржаа хоггүй болжээ. 

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.