Өнгөрөгч 5-р сарын 22-ны өдөр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо хамтран аймгийн Бэлчээр ашиглагчдын зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйНүүдэлч малчдын санал, эрэлт хэрэгцээг төрийн бодлого шийдвэрт тусгах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор малчдын оролцоонд түшиглэсэн мэдээлэл цуглуулах, сан бүрдүүлэх, бодлого боловсруулагчдыг баримт нотолгоо бүхий мэдээллээр хангах түүнчлэн иргэний нийгмийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий “Нүүдэлч малчдын мэдээллийн сан бүрдүүлэх, чадавхийг бэхжүүлэх” төслийн нээлт өнгөрөгч хоёрдугаар сарын 26-нд боллоо.
ДэлгэрэнгүйЭнэ сарын 1-нд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны /МБАНХ/ Удирдах зөвлөл хуралдлаа.
ДэлгэрэнгүйНҮБ-ийн Их Сургууль-Газрын нөхөн сэргээлтийн сургалт – United Nations University-Land Restoration training program /UNU-LRT/
ДэлгэрэнгүйБэлчээрийн Менежментийн Нийгэмлэг (SRM) нь дэлхийн хуурай газрын бараг тэн хагасыг эзлэх бэлчээрийн нөөцийг судалж, хадгалан хамгаалж, удирдан зохион байгуулж, тогтвортой ашиглахыг эрмэлздэг гишүүдээс бүрдэх шинжлэх ухааны нийгэмлэг, хамгааллын байгууллага юм.
ДэлгэрэнгүйХувцагаан овогтой Алтанцэцэг 2017 онд 05 дугаар сард сумын СБАХ-ны тэргүүнээр сонгогдсон.. Түүний шаргуу бүтээлч хөдөлмөрийн үр дүнд СБАХ-ны ажил амжилттай хэрэгжиж байна. Бат-Өлзий суманд анх 19 БАХ байгуулагдсан ч уламжлалт бэлчээрийн мал маллагаанаас хамааруулан БАХ-ийн тоог багасгах шаардлагатай болсон.
ДэлгэрэнгүйХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, “Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл”-өөс гарал үүсэл нь тодорхой, хорио цээрт халдварт өвчингүй нутгаас бэлтгэсэн, мах бэлтгэлийн өмнө эмийн үлдэгдлийн шинжилгээ хийсэн эрүүл махны худалдааг Монголд анх удаа 2018 оны 11 дүгээр сарын 2-4-нд “Лавай” худалдааны төвд зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийлээ. Мэдээллийг Хөдөө аж ахуйн биржийн Бодлого стратеги хариуцсан захирал Ж.Мягмарсүрэн, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрсдлийн үнэлгээний газрын дарга П.Болдбаатар, Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн Л.Даваасүрэн, ШХА-ийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дивангар, ШХА-ийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн маркетингийн менежер Д.Гэрэлт-Од нар хийлээ.
ДэлгэрэнгүйАав, хүү хоёр хонио голдуу цугтаа бэлчээнэ. Цастай талаар зурайсан замаар хонь бэлчээр рүүгээ цувна. Өвлийн улиралд хонио бөөн маягаар тууж бэлчээрт нь тууж хүргэдэг, орой болоход мөн л дээрх замаараа тууж харихаа хоньчин хүү ч, хонин сүрэг нь ч андахгүй. Замаас нэг л хонь гарсан байвал хүү буруудна. Аав ч зэмлэнэ. Хэрэв зээ олон хонь замаас гаргаж шинэ бэлчээр тахачсан байвал бүүр хэрэг мандана. Хонь мал яваагүй онгон бэлчээрээ “Бүтэн” гэж баядууд нэрлэнэ. Өвлийн улиралд айлууд бэлчээрийн “хил”-ээ тогтоож элсэн овоо босгоно. Хүйтний хэдэн сард айл болгон “хил” дотроо малаа бэлчээнэ.
ДэлгэрэнгүйШХА-ийн санхүүжилт бүхий “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн үйл ажиллагаанд 2016 оноос хамрагдсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн С.Үүртуяа хэдий богино хугацаанд ч гэсэн идэвхи зүтгэл гарган санаачлагатай ажиллаж, малчдынхаа итгэлийг бүрэн хүлээсэн байна.
ДэлгэрэнгүйБага байхад минь манайх хөдөөгийн бяцхан сууринд амьдардаг эгэл бор амьдралтай айл байсан ч аав ээж ах эгч дүү нартайгаа элэг бүтэн байсан үеэ эргэн дурсахад аз жаргалтай хүүхэд насандаа эргээд очих шиг болдог оо. Манайх нэг хөх хайнагийн үнээтэй байж билээ.
ДэлгэрэнгүйУс цаг уур, байгаль орчны хүрээлэнгээс 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын тухай мэдээлэлд Монгол Улсын нийт бэлчээр нутгийн талаас илүү хувьд бэлчээрийн даац 2-5 дахин, бүр түүнээс ч олон дахин хэтэрсэн байгааг дурджээ.
ДэлгэрэнгүйТа бүхнийг Исландын Их сургуулийн Хөрс хамгаалах төвийн ургамлын экологич доктор, профессор Кристин Сваварсдоттирийн “БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨХӨН СЭРГЭЭЛТ БА ГАЗРЫН МЕНЕЖМЕНТ” сэдэвт илтгэлд хүрэлцэн ирэхийг урьж байна
ДэлгэрэнгүйБэлчээр бол малчдын амьжиргааны гол эх үүсвэр. Гэтэл бэлчээрийг нийтийн өмч гэж үзэж хайр гамгүй ашиглаж байгаа нь бэлчээр өөрөө байгалийнхаа жамаар нөхөн сэргэх боломжийг олгохгүй байгаа юм. Нөгөө талдаа дэлхийн дулаарал, хур тунадас багассан зэргээс шалтгаалан бэлчээрийн доройтол, цөлжилт үүсэх нөхцөл бүрдэж байгаа.
ДэлгэрэнгүйЖил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Биологийн улсын олимпиад энэ сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. МУИС-ийн биологийн тэнхимийн ахмад багш, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Цэндээхүүгийн нэрэмжит болгон зарласан XXVIII дугаар олимпиадыг МБАНХ дэмжин хамтарч ажиллаж байна.
ДэлгэрэнгүйУвс аймгийн Тэс сумын ширмэлийн “Уялага” бүлгийн ахлагч Ц.Батнасан уран гартай, хөдөлмөрч гэдгээрээ нутагтаа алдартай нэгэн. Тэрээр анх 2016 онд нутгийнхаа уран гартай зургаан бүсгүйтэй нэгтгэн, эрт дээр үеэс уламжилж ирсэн баяд ширмэлийн урлагийг судалж, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилго дор нэгдэж цехээ байгуулж байжээ. Тэд монгол гэрийн иж бүрэн эдлэлийг урлажээ. Уг бүтээлүүддээ баядын ёс заншил, зан үйлийн онцлогийг тусгахыг зорьж ажиллажээ.
Дэлгэрэнгүй


















