Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Биологийн улсын олимпиад энэ сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. МУИС-ийн биологийн тэнхимийн ахмад багш, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Цэндээхүүгийн нэрэмжит болгон зарласан XXVIII дугаар олимпиадыг МБАНХ дэмжин хамтарч ажиллаж байна.
Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, нийслэл, дүүргүүдээс шалгарсан 33 сурагч, 37 багш мэдлэг оюун, авьяас, чадвараа сорихоор хүрэлцэн иржээ. Олимпиадад тэргүүлсэн багш, сурагчид Ираны Тегеран хотноо 7-р сард зохион байгуулагдах Олон улсын биологийн олимпиадад Монгол улсаа төлөөлөн оролцох юм. Олимпиадын нээлтийн үеэр шинжлэх ухааны доктор, профессор Ц.Цэндээхүүг МҮХАҮТ-ын дээд шагнал “Хийморь” одонгоор шагнасныг Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал гардуулан өглөө.
ОЛИМПИАДАД ОРОЛЦОГЧДОД АМЖИЛТ ХҮСЬЕ.
https://www.facebook.com/groups/1470136736548044/