card

МБАНХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Энэ сарын 1-нд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны /МБАНХ/ Удирдах зөвлөл хуралдлаа.

Хуралд Удирдах зөвлөлийн гишүүд болох 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлууд оролцсон бөгөөд хурлыг нээж Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа үг хэллээ.

 Тэрээр хэлсэн үгэндээ, энэ удаагийн хуралдаанаар 2017 оны ажлынхаа ололт амжилт, алдаа дутагдлыг дүгнэн ярилцаж, 2018 оны ажлынхаа нэгдсэн төлөвлөгөөг эцэслэн батлах юм.

Монгол орны бэлчээр нутгийн бүрэн бүтэн байдал, малын эрүүл мэнд, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр 10 гаруй жил хамтран ажиллаж байгаа болон шинэ тутам байгуулагдсан АБАХ-ны ажилд амжилт хүсье гэлээ.

Хурлын эхэнд МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг 2017 оны үйл ажиллагааны нэгдсэн тайланг танилцуулсан бол түүний дараа аймгуудын Бэлчээр ашиглагчдын холбоодын Гүйцэтгэх захирлууд тус тусын аймагт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, туршлагаа хуваалцан ярилцсан юм.

МБАНХолбоо нь  21 аймгийн 186 суманд Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017 оноос төвийн болон зүүн бүсийн Булган, Дундговь, Дорноговь,  Хэнтий, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв,  Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгаас тус бүр 5-6 сумыг сонгон авч,  Бэлчээр ашиглагчдын хэсэг, Бэлчээр ашиглах гэрээний туршлагыг нэвтрүүлэх ажлыг хийж байна.

Төсөл хэрэгжиж буй 186 сумын 152 сум нь Бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтад орж, малчид бэлчээрийн зохистой менежментийг хамтын хүчээр бий болгож байна.

Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа танилцуулахад аймаг бүр тус тусын байгаль цаг уур, бэлчээр нутгийн болон ард түмний онцлогт тохируулсан ажлуудыг хийсэн нь харагдаж байлаа. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн АБАХ-ны Гүйцэтгэх захирал М.Ермурат “Мөнгөн сүрэг-Мөнгөтэй малчин” хөтөлбөрийг бүх суманд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн. Тус аймгийн хэмжээнд 12 суманд 201 Бэлчээр ашиглагчдын хэсэг, Бэлчээрийн менежментийн ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Бэлчээрийн даацнаас илүү малыг зарж борлуулан, эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилго бүхий “Мөнгөн сүрэг-мөнгөтэй малчин “ хөтөлбөрийг Цэнгэл суманд амжилттай зохион байгуулж, өдгөө ХЗХ-ны актив нэг тэрбумаас давсан байна. Тус хөтөлбөрийг бусад сумуудад нэвтрүүлэх зорилготой байгаа юм байна.

Тэгвэл  Завхан аймгийн АБАХ-ны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа Малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хоёр сумыг загвар болгон хөгжүүлнэ гэлээ. Завхан аймгийн 383 цэгт фотомониторингийн судалгаа хийсэн. 60 Бэлчээр ашиглагчдын хэсэгт Бэлчээр ашиглах гэрээ байгуулсан байна.

ймгийн хэмжээний төрийн захиргааны байгууллага болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй нягт хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд, 2592 кг сарлагийн хөөвөр, 362780 тонн ноосыг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлжээ. 2018 онд нийт 50 Бэлчээр ашиглах гэрээ үүнээс наймд нь хоёр шатлалт гэрээг байгуулах, таван суманд Хадгаламж зээлийн хоршоо байгуулахаар төлөвлөжээ.

МБАНХ-ны Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр ШХА-ийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч, мэргэжилтнүүд “Монгол малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дэмжих”, “Бэлчээрийн сэргэх чадавхид болон ашиглагчдад суурилсан ашиглалт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, АБАХ-уудын Гүйцэтгэх захирлуудтай харилцан санал бодлоо солилцлоо.

Ийнхүү бүтэн өдрийн турш хуралдсан Удирдах зөвлөлийн хуралдаанаар МБАНХ-ны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Энэ үеэр 2017 оны ажлаа дүгнэн хэлэлцэж, ШХА-ийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд амжилт гарган бусдыгаа манлайлан ажилласан байгууллагуудаа шагнаж урамшууллаа.

“САРЛАГИЙН ХӨӨВРИЙН НӨӨЦИЙГ ХАМГИЙН САЙН АШИГЛАСАН БАЙГУУЛЛАГА”-ААР ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ХОЛБОО

“ТОРОМНЫ НООС ХАМГИЙН ИХ БЭЛТГЭСЭН БАЙГУУЛЛАГА”-ААР ДУНДГОВЬ АЙМГИЙН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ХОЛБОО

“ДУНДЫН САНГИЙН ХАМГИЙН САЙН МЕНЕЖМЕНТ ХИЙСЭН БАЙГУУЛЛАГА”-ААР ХӨВСГӨЛ АЙМГИЙН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ХОЛБОО

“ХАМГИЙН САЙН, ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГА”-ААР ЗАВХАН АЙМГИЙН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ХОЛБОО

“ХАМГИЙН САЙН БИЧИЛ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГА”-ААР ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ХОЛБОО

“БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМГИЙН ИДЭВХИ ЗҮТГЭЛТЭЙ АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГА”-ААР АРХАНГАЙ АЙМГИЙН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ХОЛБОО тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

https://www.facebook.com/groups/1470136736548044/