card

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын малчид дундын санд идэвхтэй хамрагдаж байна

Хувцагаан овогтой Алтанцэцэг 2017 онд 05 дугаар сард сумын СБАХ-ны тэргүүнээр сонгогдсон.. Түүний шаргуу бүтээлч хөдөлмөрийн үр дүнд СБАХ-ны ажил амжилттай хэрэгжиж байна. Бат-Өлзий суманд анх 19 БАХ байгуулагдсан ч уламжлалт бэлчээрийн мал маллагаанаас хамааруулан БАХ-ийн тоог багасгах шаардлагатай болсон.

Тиймээс Б. Алтанцэцэг нь БАХ бүрийн малчидтай уулзан ярилцлага зохион байгуулж, хэлэлцүүлэн малчдын санал хүсэлтэнд тулгуурлан томсгосон 8 БАХ болгон  зохион байгуулж албажуулсан байна.

Бат-Өлзий сумын СБАХ  2017 оны 5 дугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч одоогоор үйл ажиллагаа нь жигдэрч малчдыг өөртөө татан амжилттай ажиллаж байгаагийн нэг жишээ нь дундын санг бүрдүүлсэн явдал юм. Нийт  799 малчин өрхийг дундын санд хамруулж, 20,425,000 төгрөгийг малчин өрхөөс бүрдүүлсэн ба Ногоон алт-Малын эрүүл мэндийн дэмжлэгийг нэмснээр нийт 40,664,000  төгрөгийг төвлөрүүлж 18.2 сая төгрөгийн малчны зээл гаргаад байна.

Дундын сан бүрдүүлэхдээ дараах зүйлсэд анхаарлаа хандуулсан. Үүнд:

1. БАХ-ийн ахлагч нартай хамтран БАХ-ийн өрх бүрээр орж уулзалт хийх мөн ойролцоох өрхүүдийг нэг дор нь хуралдуулж, НАМЭМ төслийн талаар танилцуулах явцдаа дундын сангийн ашиг тусыг нэг бүрчлэн тайлбарладаг. Юуны урд төслийн талаар малчиддаа зөв ойлголт өгөхийг чухалчилдаг.Төслийн үр дүн, хүлээгдэж байгаа ажлын талаар аль болох тайлбарладаг.

2. БАХ-ийн ахлагчийг сайтар сонгон шалгаруулж, идэвхтэй зөв хүн олж, малчдаар сонгуулж ажиллуулж, тэдний ажлыг 14 хоногоор бодит гарсан үр дүнгээр дүгнэж, урамшуулан идэвхижүүлдэг.БАХ-ийн ахлагч нартай сайтар хамтарч ажилласны үр дүн бага боловч гарч байна гэж ярьдаг.

3. Сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ынхан, БИНХ, багийн засаг дарга нарт төслийн талаар мэдээлэл өгч санал бодлыг нь сонсч хамтран ажиллах санаа бодлоотанилцууж, аль болох хамтарч ажилладаг.

4. Сумын БМАХ-ийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд сумаас өрөө гарган өгсөн нь  БАХ-ийн гишүүдийг хүлээн авч санал солилцож боломжтой болсон. Хувиараа малын эмч мэргэжилтэй хүнийг цалинжуулан ажиллуулж, малчдад зөвлөлгөө өгүүлэх, бичиг хэрэг хариуцуулан ажиллаж байна.

5. Дундын санд малчид бэлэн мөнгө өгвөл мөнгөний болон, хураасан хүний мэдээлэл бүхий баримт, тасалбар өгч тооцоо хийж нь төөрөгдөл үүүсгэхгүй ач холбогдолтой байлаа.

       Мөн сумын бэлчээр ашиглалтын 8 хэсгийн 16 цэгт бэлчээрийн фотомониторингийн судалгаа хийх ажлыг сумын БМАХ болон газрын даамалтай хамтран зохион байгуулж, бэлчээр ашиглалтын хэсгүүдийн ахлагч нартай хамтран БАХ-ийн малчдыг хуралдуулж, БАХэсгүүдийн бэлчээрийн хил зааг түүн дотроо улирлын бэлчээрийн гар зургуудыг гарган  газрын асуудал хариуцсан байгууллагууд болон сум багийн Засаг дарга, ИТХ, ИНХ-д танилцуулж, шийдвэр гаргуулсан. 

Бэлчээрийн фотомониторингийн дүнд үндэслэн БАХ-т суурилсан БАГ-г Бүрэгтий БАХ-ийн малчдад танилцуулсан ба малчид таатай хүлээн авч энэхүү гэрээг сумын ЗД-ын захирамжаар байгууллаа. Бэлчээр ашиглалтын зарим хэсгийн намар, өвлийн бэлчээрийг чөлөөлөх ажлыг туршилтаар хэрэгжүүлсэн нь үр дүнтэй болж байгаа ба  30 гаруй га бэлчээрийг хаших ажилд санал бодол зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.

Блокын гарчиг / module_photo