НҮБ-ийн Их Сургууль-Газрын нөхөн сэргээлтийн сургалт – United Nations University-Land Restoration training program /UNU-LRT/
UNU-LRT нь доройтсон газрын нөхөн сэргээлт, газрын тогтвортой менежментийн өргөн хүрээтэй талбарт ажилладаг хөгжиж буй орнуудын мэргэжилтнүүдэд зориулсан төгсөлтийн дараах сургалтыг явуулснаар хөгжиж буй орнуудад газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр чадавхийг хөгжүүлэхэд туслах зорилготой юм
Энэхүү хөтөлбөрийг 2007 онд Исландын Гадаад Хэргийн Яам (MFA), Исландын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (AUI), Исландын Хөрс Хамгаалах Газар (SCSI) хамтран НҮБ-ын Их Сургуулийн дэмжлэгтэйгээр (UNU) Засгийн газрын хөгжлийн хамтын ажиллагааны нэг хэсэг болгон байгуулсан юм. 2010 оны 2-р сард НҮБ-ын Их Сургууль, Исландын засгийн газар, Исландын Хөрсний Хамгаалах Газар (SCSI) болон Исландын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (AUI) зэрэг бүх талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан.
UNU-LRT нь НҮБ-ийн хөгжиж буй орнууд дахь мэдлэг, чадавхийг хөгжүүлэх, хуваалцах замаар дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэсэн зарчмыг хэрэгжүүлдэг. Үүний тулд UNU-LRT нь хөгжиж буй орнуудад газрын доройтол, газрын тогтвортой бус ашиглалттай холбоотой асуудлуудыг зохицуулахын тулд институцийн болон хувь хүний чадавхийг бий болгож бэхжүүлдэг.
UNU-LRT хөтөлбөр нь 20-р зууны эхээр газрын доройтлын хүндрэлтэй тулгарч байсан Исланд улсын олж авсан мэдлэг, туршлага дээр үндэслэсэн юм. Үндэсний хэмжээнд 100 гаруй жилийн туршид хөрсний эвдрэлийг багасгаж, алдагдсан, доройтсон ой модыг нөхөн сэргээхэд чиглэсэн хүчин чармайлт нь дэлхийн өнцөг булан бүрт олон улс орнуудад хэрэглэгдэхүйц ихээхэн мэдлэг, туршлага болсон.
Энэхүү сургалтанд Монгол улсаас 2017 оны байдлаар нийт 21 мэргэжилтэн суралцаад байгаа ба 2-3 жил тутамд хөтөлбөрийн мэргэжилтэн хүрэлцэн ирж ярилцлага авч дараагийн жилүүдэд нийт оролцогчдоос сонгон сургалтандаа урьдаг. Түүнчлэн хөтөлбөртэй холбоотой бүх зардлыг хариуцдаг.
UNU-LRT төсөлтэй хамтран бэлчээр болон байгалийн нөөцийн менежментийг сайжруулах зорилгын хүрээнд дунд шатны мэргэжилтнүүдийг байгаль орчны үнэлгээ, мониторингийн мэдээлэл боловсруулах, үр дүнг тайлагнах арга аргачлалд сургах богино хугацааны сургалтыг 2018 оны 6-р сарын 26-аас 7-р сарын 02-ны хооронд зохион байгуулна. Ярилцлага, сургалтын талаар зарыг тухай бүрт нь холбооны гишүүдэд хүргэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.unulrt.is/ цахим хаягнаас авна уу!