Бэлчээрийн Менежментийн Нийгэмлэг (SRM) нь дэлхийн хуурай газрын бараг тэн хагасыг эзлэх бэлчээрийн нөөцийг судалж, хадгалан хамгаалж, удирдан зохион байгуулж, тогтвортой ашиглахыг эрмэлздэг гишүүдээс бүрдэх шинжлэх ухааны нийгэмлэг, хамгааллын байгууллага юм.
Эрхэм зорилго: Экологийн зарчмуудад тулгуурласан бэлчээрт чиглэсэн аливаа үйл ажиллагааг манлайллаар хангах
Алсын хараа: Өндөр бүтээмжтэй, тогтвортой бэлчээрийн экосистем бүхий чадварлаг, ажиллах урам зориг бүхий мэргэжилтнүүд болон бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг юм. SRM-ийн гишүүд нь газар зохион байгуулалт хариуцсан менежерүүд, эрдэмтэн судлаачид, сурган хүмүүжүүлэгчид, оюутнууд, үйлдвэрлэгчид, байгаль хамгаалагчид гэх мэт мэргэжлийн хүмүүсийг хамарсан байдаг.
Энэхүү нийгэмлэгийн уулзалт, сургалт, үзэсгэлэн худалдаа жил бүрийн 2 сарын эхэнд зохион байгуулагддаг.
2018 оны 1-р сарын 28-аас 2-р сарын 2-ны өдрүүдэд АНУ, Невада мужийн Спаркс хотод “Empowerment through Applied Science” сэдвийн дор зохион байгуулагдсан байна.
2019: Minneapolis, Minnesota
2020: Denver, Colorado
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү уулзалтад бэлчээрийн салбарын судлаачид оюутнууд өргөнөөр оролцох боломжтой. Оюутнууд болон залуу судлаачдад зориулсан тэтгэлэгт хамрагдах боломжтой тул цахим хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу!
Түүнчлэн Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны зүгээс Монголын бэлчээрийн үндэсний форумыг 2017 онд анх удаа амжилттай зохион байгуулсан ба бид 2018 онд дахин зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://rangelands.org цахим хаягнаас авна уу!