УВС АЙМГИЙН ТЭС СУМЫН ШИРМЭЛИЙН “УЯЛАГА” БҮЛГИЙНХНИЙ УРЛАСАН БАЯД ГЭРИЙН ИЖ БҮРДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Увс аймгийн Тэс сумын ширмэлийн “Уялага” бүлгийн ахлагч Ц.Батнасан уран гартай, хөдөлмөрч гэдгээрээ нутагтаа алдартай нэгэн. Тэрээр анх 2016 онд нутгийнхаа уран гартай зургаан бүсгүйтэй нэгтгэн,  эрт дээр үеэс уламжилж ирсэн баяд ширмэлийн урлагийг судалж, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилго дор нэгдэж цехээ байгуулж байжээ. Тэд монгол гэрийн иж бүрэн эдлэлийг урлажээ. Уг бүтээлүүддээ баядын ёс заншил, зан үйлийн онцлогийг тусгахыг зорьж ажиллажээ.

Гэрийн иж бүрдлийг урлахад эсгийгээ бэлтгэж, ширмэлээ ширэхэд нийтдээ таван сарын хугацааг зарцуулсан байна. Иж бүрдэлд гэрийн хөшиг, хөмсөг, өрхний шургуулга, сарвахны хослол, хаяавч, олбог, аравч, аяга халбага, шагайны уут, утас зүүний сав, 00-ийн цаас, салфетикны уут, сандал, диван крислийн бүтээлэг зэрэг Монгол гэрт хэрэглэгддэг 20-иод нэр төрлийн 50 гаруй эсгий ширмэл бүтээлүүд багтсан байна. Тэд энэхүү иж бүрдлээ зэргэлдээх аймаг, сумд төдийгүй ОХУ-ын Тува улсын ард иргэдээс захиалга аван урлаж нийлүүлж байна.   Ц.Батнасан ширмэлийн бүтээлүүд урлахаас гадна баяд зоны өв уламжлал болсон эмээлийг дэлхийн өвд бүртгүүлэхээр зориг шулуудан ажиллаж байгаа юм байна.

ТА БҮХЭН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЖ, ЗАХИАЛГА ӨГӨХИЙГ ХҮСВЭЛ “УЯЛАГА” БҮЛГИЙН АХЛАГЧ Ц.БАТНАСАНГИЙН 99528582, 90528583 ДУГААРЫН УТСААР ХОЛБОГДООРОЙ.

https://www.facebook.com/mongolgreengold/