Баянхонгор аймаг нь газрын нэгдмэл сангийн ангиллаар 1 га газар нутагтай. Үүнээс га бэлчээрийн элчээрт ашиглагдахгүй чулуурхаг газар, уул толгодын оройн хэсэг болон зэрлэг ан амьтдын бэлчээрийн нөөцийг үлдээж, нийт бэлчээрийнхээ 78,3 хувийг ашиглаж байна. 2011 онд хонин толгойд шилжүүлснээр 100 га-д 52 толгой мал оногдож байсан бол 2017 онд 89.4 толгой болж өссөн.
ДэлгэрэнгүйҮндэсний ууган үйлдвэрлэгч “Монгол текстайл” компанийн захирал Р.Энхболд МБАНХ-ны удирдлага, зөвлөхүүдтэй уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа. Тус компанийн хувьд, МБАНХ-той эрүүл бэлчээрээс гарсан эрүүл, эко түүхий эд тухайлбал, сарлагийн хөөвөр, хонины ноосыг малчдын хоршоогоор дамжуулан өндөр үнээр худалдан авах чиглэлээр хамтарч ажилладаг бөгөөд цаашид үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэн, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд таниулах, хэрэглэгчдэд давуу талаа ойлгуулах түүнчлэн малчин эмэгтэйчүүдэд сургалт зохион байгуулах зэрэг нэлээд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.
ДэлгэрэнгүйМалын тоо их өссөнөөс бэлчээрийн 4 улирлаар сэлгэж, ган зудын үед ашиглах отрын нөөц нутаггүй болсноор байгалийн бэрхшээлийг даван туулах уламжлалт /нүүх/ үр өгөөж буурч, хангалтгүй болсон /Баримт: ихэнх аймаг сумд өөрийн отрын нөөц нутаггүй, замбараагүй “сохроор” нүүдэллэж, туурайн зуд болох нь түгээмэл
ДэлгэрэнгүйХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачлагаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулиас “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил ба эдийн засаг” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний VII бага хурлыг 2018 оны 6 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
ДэлгэрэнгүйМонголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Завхан аймгийн Оёдлын холбоотой хамтран малчин эмэгтэйчүүдийн чадавхижуулах, гарын дор материалаар үндэсний болон европ хувцас хийх сургалтыг энэ сарын 7-ноос 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна
ДэлгэрэнгүйУлсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөл хамтран орон нутгийн ИТХ-ын хяналтын болон төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжих “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” тэтгэлэгт хөтөлбөрийг орон даяар зарладаг билээ. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр нэмэлт тэтгэлэг олгохоор шийдвэрлэн өнгөрсөн 3-р сард тэтгэлэгт хөтөлбөрийн зарласан юм.
ДэлгэрэнгүйМагадгүй, энэ үгийг хэлэхдээ Хүннүгийн их хаан, хожмын өдөр Монголын бэлчээрийн доройтол хүүхнүүдийн арьс, эрчүүдийн гүзээ, хүүхдүүдийн харшилд нөлөөлөөд зогсохгүй, нүүдэлчин Монголыг үгүй болгож, бусадтай л адил таримал ургамал царайчилж, таван хошуу малаа хашаанд хорьсон ард түмэн болж үлдэнэ гэдгийг таамагласан буй за. Олон хүний боддогчлон бэлчээр бол зөвхөн малчин, мал хоёрт хамаатай зүйл биш. Хүний биеийн бүтэц, генийн өөрчлөлтөд ч энэ бас хамаатай. Чухам яагаад вэ?
Дэлгэрэнгүй“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, олон улсын байгууллага, үйлдвэрлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй төлөөлөгч, манай улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчид нийт 850 хүн оролцож байна. Зөвлөгөөний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын их хурлын депутатууд, төр, нийгэмдээ ажил хөдөлмөрөөрөө үнэлэгдсэн алдарт малчид, улс, аймаг, сумын аварга малчид байна.
Дэлгэрэнгүй“Мал аж ахуйн Тогтвортой хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа энэхүү зөвлөгөөн нь мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, эрх зүй, тулгамдсан асуудал, малчдын нийгмийн, боловсролын, эрүүл мэндийн асуудлууд, цаашдын хөгжлийн гарц, арга замуудыг тодорхойлох чиглэлээр мэдээлэл солилцон харилцан ярилцаж, хэлэлцсэн, үр дүнтэй арга хэмжээ болно гэж итгэж байна.
ДэлгэрэнгүйӨмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 9-ний өдөр болсон Сарлагчдын зөвлөлгөөний үеэр тус арга хэмжээг таван жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Зөвлөлгөөнд сарлаг үхэртэй 9 сумын засаг дарга хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн болон сарлаг үхрийг өсгөн үржүүлдэг малчид оролцсон байна.
ДэлгэрэнгүйМонголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимд өнөөдөр Эх үрсийн баярыг угтан хүүхдэд зориулсан хаврын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ. “Spring family fair” нэртэй тус үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан нийт орлогыг “Дэм брайль” ТББ, “Итгэлийн мод” ТББ зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг дэмжихэд зарцуулах юм байна
ДэлгэрэнгүйМонголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоонын байранд өнөөдөр “Бэлчээрт ээлтэй, эрүүл махыг хэрхэн хэрэглэгчдэд хүргэх вэ” гэдэг сэдвийн дор гурван талт уулзалт зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтад Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны тэргүүн Н.Ганхуяг, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Хоршоо хариуцсан зөвлөх С.Жамбалдорж, махны чанарыг муутгахгүй хадгалах тал дээр судалгаа хийж байгаа МУИС-ын Тогтвортой хөгжил хүрээлэнгийн захирал Т.Чулуун, хэрэглэгчдэд стандартад нийцсэн сайн чанарын мах нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа Делта компанийн Ерөнхий менежер Б.Ууганболд нарын төлөөлөл оролцлоо.
ДэлгэрэнгүйМонголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо нь өнгөрөгч 2 сарын 23-нд НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилттэй “Нүүдэлч малчдын мэдээллийн сан бүрдүүлэх” төслийг хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан. Энэхүү ажлын хүрээнд НҮБ-ын ХААБ-ын зөвлөхүүдтэй хамтран үндэсний хэмжээний сургалтыг 2 сарын 23-26-ны хооронд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.
ДэлгэрэнгүйШвейцарийн Хөгжлийн Агентлагийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл, уг төслийг хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зүгээс малчдын байгууллага, хоршоодыг чадавхижуулах, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчин, бэлчээрт ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жижиг төсөл сонгон шалгаруулалтыг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд зарлаж байна.
ДэлгэрэнгүйХөвсгөл аймгийн Мөрөн хотод “Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос Эх үрсийн баярын өдөр “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулсан юм. Энэхүү чуулганд Хөвсгөл аймгийн Алаг –Эрдэнэ, Арбулаг, Цагаан-Уул, Улаан-Уул, Цэцэрлэг сумын 50 ээж, 50 хүүхдийн хамт оролцсон юм. Энэ үеэр тус чуулганы төлөөлөгч Алаг эрдэнэ сумын 3 дугаар багийн малчин Д.Батнасантай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Дэлгэрэнгүй