ШИНЭ ҮЕИЙН МОНГОЛ МАЛЧИН

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Цуурай” Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчин Г.Отгонбаярын ажилсаг гэр бүлийнд зочлов. Тэднийх 1200 гаруй толгой малтай, жилдээ 4-5 удаа нүүдэл сэлгээ хийж, бэлчээр нутгаа амраадаг. Түүнчлэн жилдээ 10 гаруй сая төгрөгийн ноос, ноолуурыг үндэсний үйлдвэрүүдэд тушааж, бэлчээрийн даацаас илүү гарсан  200 гаруй толгой малыг нядалж, өрхийнхөө орлогыг нэмэгдүүлдэг.

Өнөө цагт малчин айл өвөлжөөндөө ая тухтай орчныг бүрдүүлэн амьдрах боломж дүүрэн байгааг ШИНЭ ЦАГИЙН МОНГОЛ МАЛЧИН энэ гэр бүлээс харж болохоор байна.

https://www.facebook.com/mongolgreengold/