Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийг хэрэгжүүлэгч МБАНХ-нд байгууллагын чадавхийн үнэлгээ хийх зорилгоор Недерланд Улсын MDF байгууллагын экспертүүд манай улсад айлчилж байна.
ДэлгэрэнгүйМонголчууд бид энэ сайхан нутагтаа сэтгэл хангалуун, хэнээс ч гуйхгүй, ая тухтай тааваараа амьдран, нүүдэлчин соёлоо авч үлдэхийн тулд хөдөө нутагт ажиллаж хөдөлмөрлөж яваа малчдынхаа амьдралын чанар, орлогыг нэмэгдүүлэх нь их чухал асуудал.
Дэлгэрэнгүй“Тэмээ тэнгэрийн амьтан – 2019” говийн бүсийн тэмээчдийн баяр 16 дахь жилдээ Баянхонгор аймгийн Жинст суманд энэ сарын 11-13ний өдрүүдэд зохиогдож байна. Тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчид, малчдын туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, аялагч жуулчдыг татах зорилготой энэхүү арга хэмжээг Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд зохиож байгаа аж.
Дэлгэрэнгүй“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” (ЗЗБУХ) төсөлд хамрагдсан сумдын төслийн ажилтан нарт зориулсан “Бэлчээр ашиглагч малчдын бүлэг” (БАМБ) байгуулах, хөгжүүлэх, бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх дадал, чадвар эзэмшүүлэх сургалт эхэллээ. Тав хоног үргэлжлэх тус сургалтад Архангай, Өвөрхангай, Дунговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн төсөл хэрэгжих сумдын төслийн ажилтнууд оролцож байна. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан буюу IFAD төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” нэмэлт санхүүжилт төслийн хүрээнд зорилтот сумдад малчдын бүлгүүдийг байгуулж, бэхжүүлэх, хоршоо болгон хөгжүүлэх, бэлчээр ашиглалтыг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон “Хөгжлийн оньсон түлхүүр төв” ТББ-уудын түншлэл хамтран ажиллахаар болсон билээ.
ДэлгэрэнгүйШХА-ийн ногоон алт малын эрүүл мэнд төсөл, МБАНХ хамтран зохион байгуулж буй Загвар сумдын уулзалт зөвлөгөөн үргэлжилж байна. Сургалтад оролцогчид яг одоо малын гаралтай түүхий эдийн мөшгих тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн шалгуур үзүүлэлтүүд, оруулсан мэдээллүүдийг нягталж, дутуу мэдээллүүдийг гаргах, бэлтгэх хугацааг тохирох асуудлаар мэдээлэл сонсож, улмаар багт хуваагдан ажиллав
ДэлгэрэнгүйМонголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөнөөс санхүүжигдэх IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн багийн уулзалт боллоо. Энэхүү төсөл нь “Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллах ажээ.
ДэлгэрэнгүйШвейцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Жасыл холбооны олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Киргизстан улсын бэлчээрийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байгууллагуудын төлөөлөл манай улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн тэргүүн Тимербек Акматов, Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн мэргэжилтэн Кубаныч Тагаев, Бель Альденский районы Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Уран Маралбаев, Ысык-Колуской район Липинский аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Урмат Докоев, Нарийнский район Жерге –Талского аймгийн Бэлчээр ашиглагчдын хорооны дарга Шекер Жумабекова нар багтаж байна.
ДэлгэрэнгүйШвейцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Киргикстан улсын бэлчээрийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байгууллагуудын төлөөлөл манай улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн тэргүүн Тимербек Акматов, Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн мэргэжилтэн Кубаныч Тагаев, Бель Альденский районы Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Уран Маралбаев, Ысык-Колуской район Липинский аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Урмат Докоев, Нарийнский район Жерге –Талского аймгийн Бэлчээр ашиглагчдын хорооны дарга Шекер Жумабекова нар багтаж байна.
ДэлгэрэнгүйСэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд тус аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд “Сэлэнгэ аймгийн Бэлчээр ашиглагчдын зөвөлгөөн” болж байна. Тус зөвөлгөөнийг “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, Сэлэнгэ аймгийн Бэлчээрийн менежмэнтийн Ажлын хэсэг, Сэлэнгэ аймгийн АБАХ хамтран зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйШвейцарийн хөгжлийн агентлагаас Монгол Улсын мал эмнэлгийн салбарт хөгжил дэвшил авчирсан системийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг өчигдөр Лавай төвд зохион байгууллаа. Нээлтийн үеэр ШХА-ийн НАМЭМ төслийн Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дивангар хэлэхдээ “Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд хоёр системийг Монгол Улсын төрийн байгууллагуудад хүлээлгэн өгч байна.
ДэлгэрэнгүйХүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн хэрэглэх нь өөртөө болон хайртай дотны хүмүүстээ өгч буй эрүүл мэндийн хамгийн том хөрөнгө оруулалт тул энэ асуудалд маш нухацтай хандах учиртай.
Дэлгэрэнгүй“Бэлчээрийн хариуцлагатай менежмент” уриан дор зохиогдож буй Монгол орны бэлчээрийн үндэсний II форумын эхний өдрийн арга хэмжээний төгсгөлд салбар хуралдаанд оролцогчдын зүгээс гаргасан санал, зөвлөмжийг нэгтгэн гаргалаа. Уг санал зөвлөмжийг нэгтгэн Бодлого гаргагч нарт хүлээлгэн өгөх юм. Энэхүү арга хэмжээний дараа “Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан, хариуцлагатай менежментийг түүчээлэгчид” манлайлагчдыг тодруулах ёслолын үйл ажиллагаа, урлагийн тоглолтоор энэ өдрийн арга хэмжээг өндөрлөлөө.
ДэлгэрэнгүйЗагвар мал эмнэлгийг сонгохдоо мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагааны стандартын шалгуурыг чухалчилан мал эмнэлгийн барилга байгууламж нь мал эмнэлгийн анхан шатны лаборатори байгуулан ажиллуулах боломжтой эсэхийг харгалзан үзсэн юм. Мөн хүн, мал амьтны өвчний халдвар тархахаас хамгаалагдсан байх, тухайн суманд байнга оршин суудаг итгэмжлэл бүхий малын эмч мөн эсэхийг шалгасан юм.
ДэлгэрэнгүйХХАХҮЯ-ны “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Мах сүүний анхдугаар аяны үр шим” өдөрлөг өчигдөр Мишээл экспо төвд боллоо.
ДэлгэрэнгүйМонголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Улсын мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Дижитал медик ХХК, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран тус аймгийн Арбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул суманд зохион байгуулсан юм. Уг сургалтын хүрээнд Цагаан-Уул суманд “Мал эмнэлгийн гэрчилгээжүүлэлтийн систем”, “Малын гаралтай түүхий эдийн мөшгих тогтолцоо”-г туршин, эрүүл бүс нутаг гэдгийг газрын мониторингийн судалгаагаар баталгаажуулсан үзүүлэх сургуулилтыг Дижитал Медик ХХК-ний мэргэжилтэн С.Мөнгөнцэцэг хийлэ
Дэлгэрэнгүй