card

Загвар мал эмнэлэгүүдэд 6 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

Загвар мал эмнэлгийг сонгохдоо мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагааны стандартын шалгуурыг чухалчилан мал эмнэлгийн барилга байгууламж нь мал эмнэлгийн анхан шатны лаборатори байгуулан ажиллуулах боломжтой эсэхийг харгалзан үзсэн юм. Мөн хүн, мал амьтны өвчний халдвар тархахаас хамгаалагдсан байх, тухайн суманд байнга оршин суудаг итгэмжлэл бүхий малын эмч мөн эсэхийг шалгасан юм.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Улсын мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Дижитал медик ХХК, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг сумын Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчдад зориулан сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр Арбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдын загвар мал эмнэлгийг эцэслэн сонгож албажуулах, төслийн дэмжлэгээр олгож байгаа техник хэрэгсэл, багаж тононг төхөөрөмжийг албан ёсоор хүлээлгэн өгч акт баримт үйлдэв.

Загвар мал эмнэлгийг сонгохдоо мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагааны стандартын шалгуурыг чухалчилан мал эмнэлгийн барилга байгууламж нь мал эмнэлгийн анхан шатны лаборатори байгуулан ажиллуулах боломжтой эсэхийг харгалзан үзсэн юм. Мөн хүн, мал амьтны өвчний халдвар тархахаас хамгаалагдсан байх, тухайн суманд байнга оршин суудаг итгэмжлэл бүхий малын эмч мөн эсэхийг шалгасан юм.

Түүнчлэн аймгийн мал эмнэлгийн газарт ажлаа тогтмол тайлганадаг, сумын удирдлага, мал эмнэлгийн тасгаас болон малчдаас дэмжлэг авсан байх зэрэг шалгууруудыг үндэслэн 6 сая орчим төгрөгийн Мал эмнэлгийн анхан шатны багаж хэрэгсэлийг хүлээлгэн өгсөн юм.

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт- малын эрүүл мэнд” төслийн хүрээнд МБАНХ-ноос Мал эмнэлгийн Ерөнхий газар, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори хамтран төсөл хэрэгжиж байгаа сумдын мал эмнэлгийг чадавхижуулах зорилгоор энэхүү багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг өгсөн юм.

Үүнд: Монгол Улсад үйлдвэрлэгдэж байгаа бод, богийн ээмэг, эмийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгаж шинжлэх багаж, ээмэг баталгаажуулан унших багаж, гэрчилгээ хэвлэгч зэрэг байсан. Үүнээс онцлоход, “Мал эмнэлгийн гэрчилгээ”-тэй холбоотой аппарат нь UNITEL-ийн симтэй, интернет хязгааргүй, ээмэг уншиж баталгаажуулахаас гадна дуудлагын бүх мэдээллийг бүртгэн аймгийн болон төвийн лаборатори луу илгээх апплейкейшн суулгасан аж.

Улаан цүнхэнд малын эмчийн анхан шатны тусламж үзүүлэхэд ашиглах бүх төрлийн багаж, шиприц олон төрлөөр, үхэр хамарлагч, маск, чагнуур, халууны шил, хөвөн бинт үэрэг дуудлаганд зориулагдсан бүхэн байгаа аж.

20л -ийн багтаамжтай автомаксийг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ. Тухайн зориулалтаар нь уусмалаа хийгээд явдаг. Хонда загварын сорох шахах зориулалттай мотопомп байна. Мөн үүн дээр нэмээд аймгийн төвөөс 1 тонн-ын багтаамжтай усны сав очиж авна. Энэ бүхэн хүлээн авсан нэг мал эмнэлгийн өмч биш, тухайн суманд ажиллаж байгаа нийт Мал эмнэлгийн байгууллагын дундын өмч тул хамтдаа хэрэглэх учиртай юм шүү хэмээн Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Г.Энхболд онцлон хэлж байсан юм.