Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөнөөс санхүүжигдэх IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн багийн уулзалт боллоо. Энэхүү төсөл нь “Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллах ажээ.
Энэхүү төсөл нь ХХААХҮЯ-наас 6 аймагт хэрэгжүүлж буй “Зах зээл зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төслийн нэмэлт санхүүжилт төсөл бөгөөд хоёр аймгийн 6 сум 48 бүлэгт чиглэсэн гурван жилийн хугацаатай хэрэгжих юм. Төслийг хэрэгжүүлэхдээ Зорилтот аймгуудын сумдад байгуулагдсан малчдын бүлгүүдийг бэхжүүлэх , хоршоо болгон хөгжүүлэх, бэлчээр ашиглалтыг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд талууд хамтран ажиллана.