КИРГИЗСТАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХЭНТИЙ АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА
Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Киргикстан улсын бэлчээрийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байгууллагуудын төлөөлөл манай улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн тэргүүн Тимербек Акматов, Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн мэргэжилтэн Кубаныч Тагаев, Бель Альденский районы Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Уран Маралбаев, Ысык-Колуской район Липинский аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Урмат Докоев, Нарийнский район Жерге –Талского аймгийн Бэлчээр ашиглагчдын хорооны дарга Шекер Жумабекова нар багтаж байна.Зочид төлөөлөгчид өнөөдөр МБАНХ-ны зөвлөх Б.Мэнджаргал нарын хамт Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт зочилж, тус аймгийн бэлчээрийн төлөв байдал болон Ногоон алт малын эрүүл мэнд төсөл хэрэгждэг сумдын талаарх мэдээллийг сонсож байна.
Хэнтий аймгийн Батноров, Дэлгэрхаан, Батширээт, Норовлин сумд, Өлзийт тосгонд 2017 оноос Ногоон алт малын эрүүл мэнд төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд аймгийн Газрын харилцааны газар болон Аймгийн Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны хамтран дээрх сумдын малчдад зориулан сургалт зөвлөгөөн хийж, Бэлчээр ашигалагчдын хэсэг байгуулах ажлыг хийсэн хэмээн Хэнтий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын Газрын дарга Д.Баярсайхан мэдээлэлдээ онцоллоо.
Түүний мэдээллийн дараа зочид төлөөлөгчид сонирхсон мэдээллээ асууж танилцлаа. Дараа нь Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн мэргэжилтэн Кубаныч Тагаев Киргизстан улсын бэлчээрийн төлөв байдал болон 2009 оноос тус улсад хэрэгжиж эхэлсэн Бэлчээрийн хуулийн талаар танилцууллаа. Түүний танилцуулгын дараа талууд харилцан мэдээлэл солилцож, сонирхсон асуултдаа хариулт авснаар айлчлал өндөрлөлөө.