“ЗАГВАР СУМЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ” СЭДВЭЭР БАГААР АЖИЛЛАВ
ШХА-ийн ногоон алт малын эрүүл мэнд төсөл, МБАНХ хамтран зохион байгуулж буй Загвар сумдын уулзалт зөвлөгөөн үргэлжилж байна. Сургалтад оролцогчид яг одоо малын гаралтай түүхий эдийн мөшгих тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн шалгуур үзүүлэлтүүд, оруулсан мэдээллүүдийг нягталж, дутуу мэдээллүүдийг гаргах, бэлтгэх хугацааг тохирох асуудлаар мэдээлэл сонсож, улмаар багт хуваагдан ажиллав. Тодруулбал, өөрийн сумын бэлчээрийн төлөв байдлын үзүүлэлт бүхий газрын зургийг үндэслэн олон улсын стандарт шаардлагуудын хэдийг хангаж байгаа талаар мэдээлэл бэлтгэж байна. Олон улсын стандартад нийцсэн малын гаралтай түүхий эдийг бэлтгэн зах зээлд нийлүүлэхэд дараах үндсэн шаардлагыг хангасан эсэхийг шалгуур үзүүлэлт болгодог аж. Үүнд:Бэлчээр
Малын эрүүл мэнд
Маллагаа/Мал амьтны эрх ашгийг дээдлэх буюу өвөлжөө хаваржаанд зориулсан ая тухтай хашаа хорооны хүрэлцээ хангамж/
Малчдын хариуцлага
Түүхий эдийн чанар, бэлтгэн нийлүүлэлт
Хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн байх шаардлагатай аж.
Оролцогчид дээрх асуудлаар сум сумаараа баг болон сууж, Загвар сум болоход аль шаардлагууд нь хангагдсан байгаа, ямар ажил хийх шаардлагатай байгаа, мөн ан амьтдын амьдрах орчин зэрэг байгальд ээлтай ажилладаг гэдгээ батлах зэрэг сэдвээр багийн ажил, хийж танилцууллаа.