Завхан аймагт НАМЭМ төслийн дэмжлэгтэйгээр шинээр байгуулагдаж СЗХ-оос үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авсан ХЗХ-дын төлөөлөл Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын "Вангийн ивээл" ХЗХ-ны үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.
ДэлгэрэнгүйМал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, дотоодын эдийг засгийг сайжруулж үйлдвэрлэгчид, малчид, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах боломж бий. Ялангуяа дэлхий нийтийг хямраасан цар тахлын аюулаас сэргийлэн хилээ хаагаад буй өнөө цагт мал аж ахуйн салбарыг өөрийн давуу талаа болгох боломжтой. Үүний тулд махны экспортыг дэмжсэн төр засгийн дэмжлэг, бодлого чухал байна.
ДэлгэрэнгүйЕвропын Холбооны Текстилийн Үйлдвэрлэл ба Эко Тэмдэг төсөл болон Монголын Ноос Ноолуурын Холбоо хамтран Тогтвортой Ноос Ноолуур Үйлдвэрлэлийн Сургагч багш нарыг бэлтгэх хоёр өдрийн сургалтыг ажилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйЭнэхүү гэрээг үзэглэснээр “Амьд мал болон малын гаралтай бүтээгдэхүүний эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих системийг хөгжүүлэх, түүхий эдийн гарал үүсэл чанарыг тодорхойлох, олон улсын худалдан авагч, нийлүүлэлтийн Чэйн пойнт компаний платформд нийцүүлэн хөгжүүлэх юм.
ДэлгэрэнгүйБаянхонгор аймгийн Шинэжинст суманд үржүүлдэг “Залаа жинст-Эдрэн” үүлдрийн цагаан ямааны, Говь-Алтай аймгийн Бугат суманд үржүүлдэг “Говь-Алтай” үүлдрийн Бугат үүлдрийн хонины, Булган аймгийн Бүрэгхангай суманд үржүүлдэг “Бүрэгхангай” үржлийн хэсгийн хонины болон “Эрчим” үүлдрийн ямааны цөм сүргээс хурган хуц 110 толгой, ухнан ишиг 140 толгой, бүгд 250 толгой өсвөр хээлтүүлэгч шилэн сонгож, худалдан авах гэрээ байгуулаад байна.
ДэлгэрэнгүйХөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд Алаг-Эрдэнэ, Арбулаг, Улаан-Уул, Цагаан-Уул, Цэцэрлэг, Мөрөн сумдын БАХ-ын малчин гишүүдэд ХЗХ тухай анхан шатны ойлголт өгч сургалт хийж техникийн туслалцаа үзүүлэн Дундын сангаас ХЗХ-д шилжихэд урьдчилсан нөхцөл бүрдэж "Далайн хишиг финанс" ХЗХ үүсгэн байгуулагдлаа.
ДэлгэрэнгүйДундын сангаас ХЗХ-д шилжих Завхан аймгийн Цагаанхайрхан сумын "Алтан цул" ХЗХ Отгон сумын "Очирвааний хишиг буян" ХЗХ Тосонцэнгэл сумын "Тосон ундрага"ХЗХ тус тус үүсгэн байгуулах хурлаа хийж дүрмээ батлан дүрмийн дагуу зохион байгуулалтанд орлоо.
ДэлгэрэнгүйХовд аймгийн Дөргөн сумын “Мөнхийн буян өгөөж” ХЗХ-ныхон анхны 3 жилийн бизнес төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж 2 дахь 3 жилийнхээ бизнес төлөвлөгөөг бүх гишүүдийн хурлаараа баталсан сайхан мэдээ байна.
ДэлгэрэнгүйМонгол ахуй, ёс заншил, өв соёлыг дотоодын аялагч болон гадаадын жуулчдад сурталчилан таниулж, байгалийн үзэсгэлэнт газарт ая тухтай амрах боломж олгох “Тэсийн голын Монголчууд” аялал жуулчлалын төслийн нээлт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд /2020.08.12/ боллоо. Цэцэрлэг сумын нутагт орших Булнайн нуруунаас эх аван урсдаг Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Тэс, Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Зүүнговь сумдын хүн ардыг ундаалж, ОХУ-ын нутгаар урсдаг ч эргэн Увс нуурт цутгадаг тул “Эх оронч гол” хэмээн нэрлэгдсэн гэдэг.
ДэлгэрэнгүйМонголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын 21 аймаг, 330 сум сууринд бэлчээрийн мониторинг хийхэд оролцож, газрын мэргэжилтнүүдийг сургахад чухал үүрэгтэй оролцдог Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын гэрээт ажилтан У.Будбаатартай ярилцсанаа хүргэж байна.
ДэлгэрэнгүйЭнэхүү арга хэмжээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Н.Баасанхүү, А.Өнөрзул болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн ерөнхий газраас МЭЕГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Алтансүх, Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх нар оролцлоо.
Дэлгэрэнгүй“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” / IFAD/ төслийн /нэмэлт санхүүжилт/ аймаг сумдын ХХААГ-ын ажилтнууд болон уг төслийн аймаг сумдын ажилтнуудын менежмэнтийн сургалт Улаанбаатар хотноо боллоо.
Дэлгэрэнгүй2014 оны бэлчээрийн төлөв байдлын судалгаагаар нийт бэлчээрийн 65 хувь нь доройтсон гэсэн дүн гарч байсан бол 2017 онд дахин хэмжилт хийхэд энэ хувь 57 хувь нь доройтсон гэж гарсан. Хэдийгээр доройтсон бэлчээрийн хувь хэмжээ багассан ч хүчтэй доройтож элсэн цөл болох босгыг давахад тун ойрхон болсон бэлчээрийн нийт эзлэх хувь 2014 онд 7 хувь байсан бол одоо 13 хувь болж 2 дахин өссөн байна
ДэлгэрэнгүйБАХ-ын малчидтайгаа хамтран мал сүрэгтээ зориулан ногоон тэжээл тариалах ажлыг жил болгон хийх боломжтой боллоо. Цаашид ногоон тэжээл, тариа буудайгаа намар хураан авч, өөрсдийн хэрэгцээнээсээ илүү гарснаа худалдан борлуулна
Дэлгэрэнгүй