Тогтвортой ноос ноолуур үйлдвэрлэлийн сургагч багш нарыг бэлтгэх сургалт боллоо

Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий “Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл, Эко тэмдэг” төслийг Монголын Бэлчээр Ашиглагчдын  Нэгдсэн Холбоo /МБАНХ/,  Хил Хязгааргүй Малын Эмч Нар ба Агрономчид Нийгэмлэг /AVSF/, Монголын Ноос Ноолуурын Холбоо /МННХ/, Тогтвортой Хэрэглээ, Үйлдвэрлэлийн  Хамтын Ажиллагааны Төв /GGMBH/, Монголын Байгаль Орчин Аюулгүй Байдлын Төв /CSCP/, Монголын Банкуудын Холбоо /MBA/ хамтран хэрэгжүүлж байгаа юм.

2018-2021 он хооронд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй уг төслийн хүрээнд Тогтвортой Ноос Ноолуур Үйлдвэрлэлийн Сургагч багш нарыг бэлтгэх хоёр өдрийн сургалтыг ажилттай зохион байгууллаа. Сургалтанд салбарын тэргүүлэх зөвлөх инженерүүд, ХААИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар хамрагдаж, дэлхийн бизнесүүд тогтвортой байдлыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлдэг, тогтвортой байдлыг хэрэгжүүлэх арга зүй, гэрчилгээжүүлэлтийн шаардлага, шалгуурууд, тогтвортой үйлдвэрлэлийн талаар мэдээлэл авч, онолын мэдлэгтэй боллоо.

Сургагч багш нарыг бэлтгэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд дараа дараагийн сэдвүүд нь үйлдвэрлэлийн шат дамжлаг бүрт тогтвортой байдалд хөтлөх шийдлүүдийг хэрхэн нэвтрүүлэх тухай байх юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийг байгальд ээлтэй, ажилчдынхаа нийгмийн хамгааллыг харалзан үзсэн, эдийн засгийн хувьд алдагдалгүй аргаар хэрхэн эрхлэх, нэн тэргүүнд хийж болох ажлуудын талаарх техникийн сэдвүүд байна.

Цаашид Сургагч багш нар тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийг хэрхэн нэвтрүүлэх тухай шат дараалсан сургалтуудыг үйлдвэрүүдэд заах бөгөөд тогтвортой бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаа энэ үед нийлүүлэлтийн сүлжээн дэх ил тод байдлыг бий болгох, хэрэглэгчдийн итгэл, хүндэтгэлийг татах улмаар компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмэр оруулах юм.

Сургалтыг зохион байгуулахад арга зүйн дэмжлэг үзүүлж, удирдан чиглүүлсэн Германд төвтэй "Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний хамтын ажиллагааны төв"-ийн Collaborating Centre on Sustainable Consumption and Production – CSCP багш нар удирдан зохион байгууллаа.