Завхан аймагт НАМЭМ төслийн дэмжлэгтэйгээр шинээр байгуулагдаж СЗХ-оос үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авсан ХЗХ-дын төлөөлөл Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын "Вангийн ивээл" ХЗХ болон Дарви сумын Ихэс нуурын хишиг ХЗХ-ны үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.
Үйл ажиллагаа нь жигдэрсэн хоршоодууд нь шинээр байгуулагдаж буй хоршооддоо үнэтэй зөвлөгөө өгч, туршлагаасаа харилцан хуваалцлаа.
Багийн бүрэлдэхүүн:
- Завхан аймгийн Шилүүстэй сумын Лүн мянганы оргил ХЗХ - 6 хүн
- Завхан аймгийн Яруу сумын Яруу саяар дэлгэрэх ХЗХ - 6 хүн
Хоршооны дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорхи хуудсаар зочлоорой.