Ажлын хэсэг Сүмбэр суманд ажиллаж байна

Төв аймгийн Борнуур, Сүмбэр сумдад хэрэгжиж буй “Мал аж ахуй, газар тариалан хосолсон бүсэд бэлчээр ашиглалтын хэсэг, бэлчээр ашиглах гэрээний туршлагыг нэвтрүүлэх” төслийн хэрэгжилтийн явц, үйл ажиллагаатай танилцах, “Хариуцлагатай нүүдэлчид” цахим систем ашиглан Сүүний чанар аюулгүй байдлын баталгаажуулалтын туршилтыг газар дээр нь хийх, тулгамдаж буй бэрхшээл, сайжруулах зүйлсийг тодорхойлох уулзалт арга хэмжээ 2020 оны 09 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Төв аймгийн Борнуур, Сүмбэр сумдад болж байна.

Ажлын хэсэг өнөөдөр /2020.09.16/ Төв аймгийн Сүмбэр сумын Иргэний танхимд тус суманд хэрэгжиж буй төслийн хүрээнд хийж буй ажлууд болон “Хариуцлагатай нүүдэлчид” цахим системийн хүрээнд ямар мэдээллийн бааз бий болж байгаа талаар, “Витафит милк”  компанид сүү нийлүүлэлтийн явцад анхаарах зүйл, малын эрүүл мэнд, бэлчээрийн хамгаалалт зэрэг асуудлаар холбогдох байгууллагууд мэдээлэл өглөө.

Уулзалтад ШХА-ийн Малын эрүүл мэнд төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, Төв аймгийн Мал эмнэлгийн газар,Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Төв аймгийн Сүмбэр сумын СБАХ, БАХ-ийн ахлагчид оролцож байна.

Уулзалтын төгсгөлд Сүмбэр суман дахь сүү хүлээн авах цэгийн үйл ажиллагаатай танилцах, цэгийн үйл ажиллагааг идэвхижүүлэхийн тулд талууд хэрхэн анхаарах асуудлаар санал солилцоно. Мөн Сүмбэр сумын БАХ-үүдийн ногоон тэжээл тариалсан талбайтай танилцах юм.

П.Нарандэлгэр