Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны хамт олон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Могойн голын нүүрсний уурхайн хотхонд байх хүүхдийн Цэцэрлэгийн алдрай бяцхан багачуудад 1 сая төгрөгийн үнэ бүхий тоглоомыг хандив болгон өглөө. Тус цэцэрлэгийн хамт олон хүүхдийн байгууллагыг дэмжин ажилласан МБАНХ-ны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг болон түүний ажлын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Сайн үйлс дэлгэрэх болтугай