Хөвсгөлт нэгдсэн ХЗХ шинээр үүсгэн байгуулагдлаа.
2020-08-11 өдөр
"Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хэрэгжүүлэгч МБАНХ -ны хоршооны зөвлөх багш Н.Баасанхүү, НАМЭМ төслийн санхүүгийн ажилтан Г. Тэлмэн нар Хөвсгөл аймгийн 6 сумын төлөөлөл оролцсон "Санхүүгийн эрх чөлөөнд бид хоршиж нэгдэж л хүрэх боломж" сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа. Хамтран ХЗХ байгуулах шийдэлд хүрч анхны хурлаа хийж цаашдын зорилго чиглэлээ тодорхойлов. Сургалтын нээлтэнд ШХА-ны орлогч дарга, Meyer Bisch Benoit , ШХА-ны үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Г. Байгальмаа, НАМЭМ төслийн менежер Ц.Энх-амгалан нар оролцож төслийн талаар мэдээлэл өгөв.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд Алаг-Эрдэнэ, Арбулаг, Улаан-Уул, Цагаан-Уул, Цэцэрлэг, Мөрөн сумдын БАХ-ын малчин гишүүдэд ХЗХ тухай анхан шатны ойлголт өгч сургалт хийж техникийн туслалцаа үзүүлэн Дундын сангаас ХЗХ-д шилжихэд урьдчилсан нөхцөл бүрдэж "Далайн хишиг финанс" ХЗХ үүсгэн байгуулагдлаа.
Хөвсгөлчүүдээ ажлын амжилт хүсэн ерөөе!.