Шинэ мэдээ
Шинэ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын СБАХ 7-р багт байх Дэлийн булгийн эхийг малын хөлөөр дарагдах, бохирдохоос сэргийлэх зорилгоор хашиж хамгаалах, хашаа хайс хийлгэх, хурсан элсийг зөөж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
Швейцарын хөгжлийн агентлаг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хамтран хэрэгжүүлсэн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төслийн үр дүнг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа боллоо.
Дэлгэрэнгүй
Шинэ
2021-06-03
"Сүүн цацал" төслийн хүрээнд Дархан, Хөтөл хотын иргэдийг цагаан идээгээр хангах боломж бүрджээ
2021-06-03
Сэлэнгэ аймгийн Сант сумын СБАХ, Ивэн /1 баг/- ийн Дөш хайрхан БАХын малчин Л.Бямбацэцэг Мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлж малжих, хүн ам төвлөрсөн хот суурин газар болон сум орон нутагтаа сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хөдөөд ажлын байр нэмэгдүүлж өрхийн орлого дээшлүүлэх зорилгоор "Сүүн цацал" төслийг хэрэгжүүлсэн байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2-р багийн малчин А.Мөнхтуяа "Цагаан идээ" төслийг хэрэгжүүлэн цагаан идээ боловсруулж, борлуулан, өрхийн орлогоо нэмэгдүүлжээ. Сүүг уламжлалт аргаар боловсруулж, ааруул, цагаан идээ бэлтгэж, Дархан хотын зах зээлд борлуулан олсон орлогоор малын өвс тэжээлийн нөөцөө бэлтгэсэн байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ивцэг 3-р багийн “Хяраан” БАХ-н ахлагч Б.Жавзандулам сүү, цагаан идээ боловсруулж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх "Аарц" төслийг хэрэгжүүлсэн байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
2021-06-02
"Малын чанар сайжруулах, генетик нөөцийг хамгаалах" дэд төслийн хүрээнд хийгдэж буй ажлын үр дүнгээс
2021-06-02
"Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, “Тогтвортой хөдөө аж ахуйн судалгаа, хөгжлийн төв” ТББ-тай хамтран “Монголын Унаган байгалийн хүлцэл, тогворжилтыг хангах нь” (ENSURE) төслийн хүрээнд "Малын чанар сайжруулах, генетик нөөцийг хамгаалах" дэд төслийг хэрэгжүүлж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд БАХ-ийн Хуримтын хөндийд бэлчээрийн ургац сайжруулах, малчид хоорондын бэлчээрийн маргааныг таслан зогсоох, малчид мал сүргээ байгалийн гамшгаас хамгаалахын тулд чанартай тэжээл тариалж, бэлтгэж сургах зорилгоор "Ногоон тэжээл тариалах" төсөл хэрэгжүүлсэн байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын СБАХ Бэлтэс, Хорон тал Бэлчээр ашиглагчдын хэсэг дэх Тусгай хамгаалалттай газрын орчны бүс нутаг малын бэлчээрт ургадаг нэн ховор болон ховор эмийн ургамлыг малчдын оролцоотой хамгаалах, хадлангийн ургамлыг нэмэлтээр тарьж ургуулах, вансэмбэрүү, чонын хэл, алтайн сонгино, ванчингарав, их бага саадган цэцэг гэх мэт/ ургамлыг хамгаалах зорилгоор "Бэлчээрийн ургамал хамгаалах төсөл" хэрэгжүүлсэн байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Ховд аймгийн Ховд сумын Салбан Бэлчээр ашиглагчдын хэсгийн хаваржааны бүст усны хангамж муу бэлчээр хүрэлцэхгүй учир ашиглагдахгүй булагдсан худгийг малтаж гарган устай болгож бэлчээрийг бүрэн ашиглах зорилготой "Эхэн худаг" төсөл хэрэгжүүлсэн байна.
Дэлгэрэнгүй



