Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Зөвлөх Б. Мэнджаргал орон нутагт ажилласан талаараа мэдээлэл өгөв.
ДэлгэрэнгүйЗах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төслийн зорилтод Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сэргэлэн сумдын бэлчээр ашиглагч малчдын бүлгийн гишүүд, ахлагч нарыг оролцуулан бэлчээрийн менежментийн чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйТөв аймгийн Сүмбэр сумын Иргэний танхимд тус суманд хэрэгжиж буй төслийн хүрээнд хийж буй ажлууд болон “Хариуцлагатай нүүдэлчид” цахим системийн хүрээнд ямар мэдээллийн бааз бий болж байгаа талаар, “Витафит милк” компанид сүү нийлүүлэлтийн явцад анхаарах зүйл, малын эрүүл мэнд, бэлчээрийн хамгаалалт зэрэг асуудлаар холбогдох байгууллагууд мэдээлэл өглөө.
ДэлгэрэнгүйБорнуур суманд үйл ажиллагаа явуулдаг Улсын тэргүүний “Борнуур Бортолгой хоршоо”–ны үйл ажиллагаатай танилцаж, малчдын байгууллагыг хэрхэн хөгжүүлж үйл ажиллагааг нь жигдрүүлсэн талаар мэдээлэл авч, туршлага солилцлоо.
ДэлгэрэнгүйБорнуур суман дахь Витафит милк ХХК-ийн сүү хүлээн авах цэг дээр малчдаас сүү хүлээн авч бүртгэх, чанар шалгах үйл ажиллагаатай танилцлаа.
ДэлгэрэнгүйМонголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжин вилла сургалтын төвд “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг нэвтрүүлэх үүднээс загвар сумдын СБАХ-ийн тэргүүн, АБАХ-ны гүйцэтгэх захирал нарыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйТус цэцэрлэгийн хамт олон хүүхдийн байгууллагыг дэмжин ажилласан МБАНХ-ны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг болон түүний ажлын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
ДэлгэрэнгүйНЭС Монгол Платформын хариуцагч байгууллагын чиг үүргийг МБАНХ хүлээн авлаа
ДэлгэрэнгүйСэлэнгэ аймгийн Баянгол суманд Доргонтын бэлчээрийн экосистемийг сайжруулах болон Бортолгойн зурвасан ойн экосистемийг дүйцүүлэн хамгаалах төслийг хэрэгжүүлж байна.
ДэлгэрэнгүйЗавхан сумын "Эв нэгдлийн хишиг" ХЗХ Өмнөговь сумын "Өлзий жаргалантын намир" ХЗХ Хяргас сумын "Чинээлэг Хяргасчууд" ХЗХ -нууд тус тус үүсгэн байгуулах хурлаа хийж, дүрмээ батлан ТЗ болон ХЗ нараа сонгож хуулийн этгээд болохоор холбогдох баримтт бичгээ бүрдүүллээ.
ДэлгэрэнгүйЗавхан аймагт НАМЭМ төслийн дэмжлэгтэйгээр шинээр байгуулагдаж СЗХ-оос үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авсан ХЗХ-дын төлөөлөл Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын "Вангийн ивээл" ХЗХ-ны үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.
ДэлгэрэнгүйМал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, дотоодын эдийг засгийг сайжруулж үйлдвэрлэгчид, малчид, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах боломж бий. Ялангуяа дэлхий нийтийг хямраасан цар тахлын аюулаас сэргийлэн хилээ хаагаад буй өнөө цагт мал аж ахуйн салбарыг өөрийн давуу талаа болгох боломжтой. Үүний тулд махны экспортыг дэмжсэн төр засгийн дэмжлэг, бодлого чухал байна.
ДэлгэрэнгүйЕвропын Холбооны Текстилийн Үйлдвэрлэл ба Эко Тэмдэг төсөл болон Монголын Ноос Ноолуурын Холбоо хамтран Тогтвортой Ноос Ноолуур Үйлдвэрлэлийн Сургагч багш нарыг бэлтгэх хоёр өдрийн сургалтыг ажилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйЭнэхүү гэрээг үзэглэснээр “Амьд мал болон малын гаралтай бүтээгдэхүүний эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих системийг хөгжүүлэх, түүхий эдийн гарал үүсэл чанарыг тодорхойлох, олон улсын худалдан авагч, нийлүүлэлтийн Чэйн пойнт компаний платформд нийцүүлэн хөгжүүлэх юм.
ДэлгэрэнгүйБаянхонгор аймгийн Шинэжинст суманд үржүүлдэг “Залаа жинст-Эдрэн” үүлдрийн цагаан ямааны, Говь-Алтай аймгийн Бугат суманд үржүүлдэг “Говь-Алтай” үүлдрийн Бугат үүлдрийн хонины, Булган аймгийн Бүрэгхангай суманд үржүүлдэг “Бүрэгхангай” үржлийн хэсгийн хонины болон “Эрчим” үүлдрийн ямааны цөм сүргээс хурган хуц 110 толгой, ухнан ишиг 140 толгой, бүгд 250 толгой өсвөр хээлтүүлэгч шилэн сонгож, худалдан авах гэрээ байгуулаад байна.
Дэлгэрэнгүй