Газар зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой нэр томьёоны тайлбар

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо нь Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Газартай хамтран ажиллах гэрээний хүрээнд Газар зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой Англи, Монгол нэр томьёоны тайлбарыг боловсруулж, санал болгох үг хэллэгийг нэмж оруулж байгаа аж.  

Тухайлбал, Бэлчээр Ашиглагчдын Хэсэг, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо, Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоо, Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо, Бэлчээрийн менежмент, Экологийн чадавхийн тодорхойлолт, Бэлчээрийн төлөв байдал, Бэлчээр ашиглалтын гэрээ, Бэлчээрийн зохистой ашиглалт, Бэлчээрийн ачаалал, Өнгөн хөрсний үзүүлэлтүүд, Бэлчээрлэлтийн ачаалал, Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ, Бэлчээрийн төлөв байдлын цэгэн зураглал зэрэг олон сэдвийн хүрээнд нэр томьёоны тайлбарыг гаргаж өгсөн байна.

Газар зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой нэр томьёоны тайлбарыг ЭНД ДАРЖ харах боломжтой.