Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хүрээнд "Хариуцлагатай нүүдэлчид" малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мөшгөх системийг загвар байдлаар 34 сумын бэлчээр ашиглагчдын холбоо, түүхий эд бэлтгэлийн анхан шатны хоршоод, БАХ-тэй хамтран хөгжүүлэн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд /2020.12.23/ Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны "Малчдын байгууллагын хөгжил"-ийн Зөвлөх Л.Ганцогт 18 аймгийн АБАХ, 34 сумдын СБАХ-ны тэргүүн, хоршоодын дарга нар болон бусад төсөл хөтөлбөрийн оролцогч талуудтай цахим уулзалт, сургалтыг зохион байгууллаа. Уулзалт сургалтаар RMTS системийн хөгжүүлэлтийн явц, үр дүн, системд малчдын байгууллагын бүртгэл мэдээлэл /АБАХ, СБАХ, БАХ, ХОРШОО, гишүүнчлэл/-ийг хэрхэн бүртгэх, хоршоод түүхий эд бүтээгдэхүүний худалдан авалт зарцуулалтыг хэрхэн бүртгэх, цаашид системийн бүртгэл болон хариуцлагатай малчдын шалгуур үзүүлэлтүүдийг хангахын тулд СБАХ, БАХ, хоршоодын тfвшинд ямар ямар ажлуудыг үе шаттай хийж, хэрэгжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд сургалт зөвлөмж өглөө.