Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос 18 Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоодын гүйцэтгэх захирал нартай 2020 онд хийсэн ажлын үр дүнг хэлэлцэх цахим уулзалтыг зохион байгууллаа. Тодруулбал, ирэх 2021 оны нэгдүгээр сарын 01 нээс эхлэн хэрэгжих "Малын тоо толгойн албан татварын тухай хууль" батлагдсантой холбогдуулан орон нутагт авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, аймаг орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, Ногоон алт-Малын эрүүл мэнд төлийн хүрээнд 2020 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүний хэрэгжилт, жилийн эцсийн тайлангийн явц, “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мөшгөх тогтолцоог загвар байдлаар хэрэгжүүлж буй сумдын ажлын үр дүн зэрэг цаг үеийн асуудлаар уулзалт хэрлэлцүүлэг зохион байгуулж санал солицлоо.